Монгол Японы эдийн засгийн түншлэлийг байгуулаад яг нэг жил өнгөрчээ. Өнгөрсөн оны зургаадугаар сарын 7-нд гэрээ хүчин төгөлдөр болсон юм.
Энэ бол манай улсын байгуулсан анхны Эдийн засгийн түншлэлийн гэрээ. Гэрээг байгуулснаар тус улсаас манай улсад хийх хөрөнгө оруулалт өсөж, хоёр орны худалдааны эргэлт эрчимжинэ гэж гэрээг байгуулсан мэргэжилтнүүд тайлбарлаж байв.
Манай улсаас тус улс руу гаргадаг экспортын хэмжээ өөрчлөгдөөгүй байна.
1000 хуудас, 17 бүлэг бүхий энэ гэрээ өнгөрсөн нэг жилд ямар өөрчлөлт авчрав? Худалдааг хөнгөвчилсөн үү, бараа эргэлт бидний тооцоолсон шиг 50-60 хувиар өссөн үү?
Эдгээр асуултад хариулт авахаар “Монгол Улс, Япон Улс хоорондын Засгийн газар, хувийн хэвшлийн худалдаа, хөрөнгө оруулалтын наймдугаар зөвлөлдөх уулзалт”-ыг зорив.
Өнөөдөр ГХЯ-нд эхэлсэн хуралд оролцохоор Японоос 80 орчим бизнес эрхлэгч иржээ.Мөн тус улсын Эдийн засаг, үйлдвэр хөгжлийн яамны Худалдааны бодлогын газрын дэд захирал Тамүра Акихико хуралдаанд оролцов.
Хуралдааныг нээн Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг үг хэлсэн юм. Тэрээр “Бид Японы хөрөнгө оруулагчдад ихээхэн найдлага тавьж байна. Засгийн газар эдийн засгийг сэргээх хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ. Гадаадын шууд хөрөнгө оруулалт сэргэх төлөвтэй байна. Эдийн засгийн зарим үзүүлэлтүүд эерэг гарч эхэллээ. ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг дэмжсэн Японы Засгийн газарт талархал илэрхийлье гэсэн юм.
Өнгөрсөн онтой харьцуулахад энэ оны эхний 5 сарын байдлаар Монгол-Японы худалдаа 18 хувиар өсжээ.
Гэхдээ манай улсаас тус улс руу гаргадаг экспортын хэмжээ өөрчлөгдөөгүй байна. Хоёр улсын гадаад худалдаанд тус улсаас манай улсад нийлүүлдэг бараа бүтээгдэхүүний илүүтэй жин дарсан (96 хувь) хэвээр байна. Бид Япон Улсаас суудлын авто машин, сэлбэг хэрэгсэл худалдан авдаг. Хэлэлцээрийг байгуулснаас хойших хугацаанд нийт137 мянган авто машин импортолжээ.
Япон улс руу бараа бүтээгдэхүүнээ экспортлох ААН-үүд МҮХАҮТ-аас гарал үүслийн гэрчилгээ авдаг. Одоогоор 45 ААН 470 гэрчилгээ аваад байгаа юм. Эдгээр компаниуд ээрсэн ноос, эсгийн бүтээгдэхүүн, хагас боловсруулсан чацаргана, ноолууран бүтээгдэхүүн, адууны мах, дайвар бүтээгдэхүүнийг Япончуудад худалддаг.
МҮХАҮТ-ийн дарга М.Оюунчимэг хуралдаанд оролцов. Тэрээр Японоос авто машин авчирдаг зарим иргэн бараандаа гарал үүслийн гэрчилгээ авдаггүй тул гаалийн хөнгөлөлт эдэлж чадахгүй байгааг онцлов.
ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал В.Энхболд “Хэлэлцээр хэрэгжиж эхлээд нэг жил өнгөрсөн. Энэ бол хэлэлцээрийн үр дүнг жинлэхэд бага хугацаа. 2016 онд хоёр улсын худалдааны эргэлт 346 сая ам.доллар байсан” гэв.
“Монгол Улс, Япон Улс хоорондын Засгийн газар, хувийн хэвшлийн худалдаа, хөрөнгө оруулалтын наймдугаар зөвлөлдөх уулзалт” үдээс хойш МҮХАҮТ-д үргэлжилнэ.