АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рэкс Тиллерсон Хойд Солонгосын тив алгасах баллистик пуужингийн ээлжит туршилтыг “АНУ, түүний холбоотон улс орнуудад болон бүс нутагт төдийгүй дэлхийд аюул заналхийлж байна.” хэмээн буруушаав.
Тэрээр, “Дэлхийд заналхийлж буй энэхүү аюулыг зогсоохын тулд олон улсын оролцоо шаардлагатай байна. Хойд Солонгосын албан тушаалтнуудыг хүлээж авсан, тэдэнд эдийн засгийн болон цэрэг зэвсгийн тусламж дэмжлэг үзүүлсэн болон НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс гаргасан тогтоолыг зөрчсөн ямар ч улс дээрх аюултай дэглэмийг өөгшүүлсэн, хамсаатан нь болсон гэж тооцогдох болно.” хэмээн онцолжээ.
АНУ цөмийн зэвсгээр зэвсэглэсэн Хойд Солонгосыг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй
Рэкс Тиллерсон Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгохыг уриалж, “АНУ цөмийн зэвсгээр зэвсэглэсэн Хойд Солонгосыг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй” гэж мэдэгдсэн байна.
Хойд Солонгосын мэдээллийн KCNA агентлагаас мэдээлж байгаагаар туршилтаар хөөргөсөн тив алгасах пуужин нь цөмийн толгой тээвэрлэх чадалтай гэнэ.
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун пуужингийн ээлжит туршилтаа АНУ-ын Тусгаар тогтнолын өдөрт зориулсан бэлэг хэмээн нэрлэсэн ба “Хойд Солонгос улс том жижиг гэлтгүй “бэлгээ” ойр ойрхон илгээж байх хэрэгтэй.” хэмээн мэдэгдсэн болохыг KNCA агентлаг иш татжээ.
Пентагоноос мэдээлж байгаагаар пуужин эгц дээш чиглэлтэй хөөрсөн ба дэлхийгээс дээш 2800 км өндөрт хөөрөн, хөөргөсөн агаарын нисэх хүчний баазаасаа 930 км зайд Японы тэнгист унасан байна.
Хэрэв пуужинг стандартын дагуу налуу чиглэлтэйгээр хөөргөсөн бол пуужин Аляскийн нутаг дэвсгэрт хүрэх боломжтой байсан тухай шинжээчид онцолсон байна.
Хойд Солонгосын пуужингийн туршилтын хариуд АНУ болон БНСУ Өмнөд Солонгосын зүүн эрэг дагуу цэргийн хамтарсан сургуулилт хийж эхэлсэн ба зогсоох бодолгүй байгаа талаар БНСУ-ын эрх баригчид мэдэгдсэн байна. Энэ нь “Хойд Солонгос улсад нэг төрлийн анхааруулга болно.” хэмээн үзэж байгаа аж.