Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар шуурхай мэдээлэл хийж байна.
АН-ын дарга С.Эрдэнэ "Эрх баригч нам өчигдөр хэд хэдэн ноцтой мэдэгдэл хийлээ. Хүүхдийн мөнгө АН-ын анх санаачилсан хөтөлбөр. Хүүхдийн мөнгийг тогтвортой дөрвөн жил олгосон. Гэвч МАН Засгийн эрхийг авангуутаа хүүхдийн мөнгийг зогсоосон. ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн мөнгийг олгож чадахгүй гэдгээ мэдэгдсэн. Гэтэл өчигдөр хүүхдийн мөнгийг нөхөн олгоно хэмээн мэдэгдлээ. Бид ОУВС-тай яг зөвшилцсөн үү. Ямар ч баримт алга" гэв.
Түүнчлэн "Засгийн газарт хүүхдийн мөнгийг олгох эрх байхгүй. Ерөнхийлөгчийн сонгуульд зориулан мөнгөн амлалт, шоу хийж байгаад харамсаж байна. Төсвийн тодотгол хийгээгүй байхад өнөөдөр ямар эх үүсвэрээс мөнгө олох гэж байна. Төсвийн тухай хуулийг ноцтой зөрчин, Засгийн газар дангаараа шийдвэр гаргах эрх байхгүй. Энэ асуудлыг УИХ-аар оруулж ирж батлуулах ёстой. Мэтгэлцээний бэлтгэлийн үеэр хэлсэн шиг Д.Сарандаваагийн үгэнд итгэдэг ард түмэн гэж иргэдийг дахин хуурах гэж байна уу. Хүүхдийн мөнгө олгох асуудлыг ОУВС-тай хэлэлцсэн үү” гэлээ.
АН-ын дарга мөн хэд хэдэн асуудлаар байр сууриа илэрхийллээ. Эрдэнэтийн 49 хувийг иргэдэд хувьцаа болгон өгөх асуудлаар “Уул уурхайн баялгаас олсон ноогдол ашгийг ард түмэнд тэгш хуваарилах хэрэгтэй. Бид амьдрал нь хүнд хэцүү байгаа иргэдийн зээлийг уул уурхай, ашигт малтмалаас олсон ноогдол ашгаас барагдуулах санал гаргасан. Эрдэнэтийн 49 хувийг хувьцаа хэлбэрээр олгох нь зүйтэй юмаа гэдгийг АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулга сонгуулийн сурталчилгааны үеэр Орхон аймагт хийсэн уулзалтын үеэр хэлж байсан. Түүний энэ санааг хулгайлж, яаран сандран шийдвэр гаргаж байгаад харамсаж байна” хэмээн хэллээ.