Катарын Гадаад хэргийн сайд Мухаммед бен Абдель Рахман Аль Тани Арабын орнуудын Дохад хүргүүлсэн шаардлагыг бодитой биш хэмээн мэдэгдсэнийг Аль Жазийра суваг мэдээлсэн байна.
“Тавьж буй шаардлагууд нь бодитой бусаас гадна хэрэгжүүлэх боломжгүй, эдгээр шаардлагууд нь манай улсын хараат бус, тусгаар тогтносон байдалтай харшилж байна.” хэмээн Мухаммед бен Абдель Рахман Аль Тани мэдэгдсэн ба “Катар улс яриа хэлэлцээр хийхэд хэзээд бэлэн байгаа” талаар онцолжээ.
Тэрээр Катар болон Арабын орнууд хоорондын үүссэн хямралыг Кувейт улсын тусламжтайгаар шийдвэрлэх боломжтой талаар дурдсан байна. Дохагийн зүгээс Арабын орнуудын шаардлагад өгсөн хариу нь “Катар улсын хараат бус байдлыг хадгалж, олон улсын хуулийн зарчимд нийцсэн” болохыг онцолсон байна.
Өнгөрсөн сарын 5-нд Саудын Араб, Бахрейн, Арабын Нэгдсэн Эмират улс болон Египет зэрэг Арабын орнууд Катартай дипломат харилцаагаа тасалж байгаагаа мэдэгдсэн юм. Үүнд далайн болон агаарын харилцаа холбоо, улс хоорондын банк санхүүгийн гүйлгээ зэргийг зогсоох, Катарын дипломатуудыг нутаг дэвсгэрээсээ гаргах зэрэг арга хэмжээнүүд багтжээ.
Зургаадугаар сарын 22-нд дээрх орнууд Кувейт улсаар дамжуулж Катарт хямралаас гарах 13 шаардлагаас бүрдсэн шаардах бичгийг хүргүүлсэн ба Катарт эдгээрийг биелүүлэхэд 12 хоногийн хугацаа өгсөн билээ. Шаардах бичигт Катарыг Иран улстай харилцаагаа зогсоох, Аль Жазийра сувгийг хаах, Турктэй цэрэг зэвсгийн харилцаагаа зогсоох, Катар дахь Туркийн цэргийн баазыг татан буулгах зэрэг шаардлагуудыг тусгажээ.
Катар улсын зүгээс эдгээр шаардлагуудыг биелүүлэх боломжгүй болохыг мэдэгдэж, албан ёсны хариугаа Кувейтийн эмир Саба аль-Сабад хүргүүлсэн байна. Саудын Арабын Гадаад хэргийн сайд Адель аль-Жубейрийн мэдэгдэж байгаагаар Арабын орнууд энэ сарын 5-нд Катарын хариуг сайтар судалж, цаашид ямар алхам хийхээ шийдэх гэнэ.