АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар энэ баасан гарагт ХБНГУ-ын Хамбург хотноо болох “Их-20”- ийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд уулзана.
Хамбург хотноо байх хугацаандаа Д.Трамп БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Зиньпинээс гадна найман улсын төрийн тэргүүнүүдтэй уулзах ч Оросын Ерөнхийлөгчтэй хийх уулзалт олон улсын анхаарлын төвд байна.
Америкийн төрийн тэргүүн Оросын Ерөнхийлөгчтэй хийх уулзалтын үеэрээ Европын холбоо Оросын талаас явуулж буй бодлого, үйл ажиллагаанд чухам яагаад сэтгэл хангалуун бус байгаа талаар онцлон дурдаасай гэж Европын холбооны орны удирдагчид найдаж байгаа нь илт.
Тэгвэл нутаг нэгтнүүдийн зүгээс ч Д.Трампад улс төрийн том дарамт ирээд байгаа билээ. Учир нь уулзалтын үеэр Д.Трамп ОХУ Америкийн Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд нөлөөлсөн талаарх асуудлыг сөхөж чадах эсэх нь анхаарал татаж байна.
Трампын багийнхан бүгдийг урьдчилан тооцдог, ямар ч зүйлд үргэлж бэлтгэлтэй байдаг В.Путиний дэргэд Д.Трамп ямар ч бэлтгэлгүй байх вий хэмээн эмээж байгаа гэнэ.
Гэсэн хэдий ч Цагаан ордны болон Америкийн засгийн газрын хэд хэдэн ахлах удирдлагуудын ярьж байгаагаар ОХУ-ын Ерөнхийлөгчтэй хийх уулзалтынхаа үеэр АНУ-ын Ерөнхийлөгч дээрх асуудлуудыг хөндөхөөсөө илүү Сири, Украины хямралыг гол сэдэв болгох гэнэ.
Дээд хэмжээний уулзалтад оролцох улс орны тэргүүнүүд Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийг өмнө нь магтаж, хамтран ажиллах хүсэлтэйгээ илэрхийлж байсан нь Д.Трамп В.Путинтэй газар нутгийн маргаан, цахим халдлага зэргийн талаар хатуу чиг шугам баримтлан ярилцаж чадахгүй гэж бодоход хүргэж байгаа аж.
Д.Трампын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх МакМастер, “Ерөнхийлөгч АНУ болон Барууны орнууд ОХУ-тай илүү үр дүнтэй, цогц харилцаа үүсгээсэй гэж хүсч байгаагаа илэрхийлсэн. Гэсэн хэдий ч тэрээр Оросын тогтвортой байдал алдагдуулсан үйл ажиллагааны эсрэг зогсоход шаардлагатай бүхнийг хийх болно гэдгээ ч хэлсэн.” хэмээн мэдэгдсэн байна.
Түүний хэлж байгаагаар уулзалтын хөтөлбөр гараагүй байгаа ч АНУ-ын Ерөнхийлөгч Вашингтон болон Москва хоорондын харилцааг таатай болгох алхам хийхэд нээлттэй байгаа талаараа дурдсан байна.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөхүүд болон Трампын багийнхан бүгдийг урьдчилан тооцдог, ямар ч зүйлд үргэлж бэлтгэлтэй байдаг В.Путиний дэргэд Д.Трамп ямар ч бэлтгэлгүй байх вий хэмээн эмээж байгаа гэнэ.
“Владимир Путин маш том санал тавьсан тохиолдолд Ерөнхийлөгч Д.Трамп үүнд бэлтгэлтэй байх хэрэгтэй болов уу, учир нь санал маш сайхан сонсогдовч цаанаа давхар “урхи”-тай байж болзошгүй. Хүн анх сонсоод цаад зорилгыг нь олж харахгүй ч байх магадлалтай.” хэмээн АНУ-аас Украинд сууж байсан элчин сайд Стивен Пайфер ярьсан байна.