Өнөөдөр болсон үйл явдлыг НЭГ ӨГҮҮЛБЭРЭЭР хүргэе.
- Ойн хөнөөлт шавьжийн голомтыг бууруулах, тархалтыг хязгаарлах ажлын 2017 оны гүйцэтгэл, шинээр хийх ажлын төлөвлөгөөг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хэлэлцжээ.
- Долдугаар сарын 10-ныг амралтын өдөр болгосноор энэ бямба гарагаас эхлэн ес хоног амрахаар болжээ.
- Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар уул уурхайн зарим компанийн тусгай зөвшөөрлийг цуцаллаа.
- Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Монгол Улсын Ерөнхийлөгчийн дахин санал авахтай холбогдуулан гаргасан захирамжаар архи согтууруулах ундаа худалдах болон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглолоо.
- Евразийн зүрхэнд оршдог Казахстан улсын нийслэл Астана хотноо “Евразийн 14 дүгээр медиа форум” зургаадугаар сарын 22-24-ний өдрүүдэд болж өндөрлөлөө.
- Засгийн газар гадаадаас ажиллах хүч оруулж ирэх гэж байгаатай холбогдуулан гүтгэлгийн чанартай ташаа мэдээлэл гарч байгаатай холбогдуулан Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат мэдээлэл өглөө.
- Өнгөрсөн сарын 17-наас 26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо “Зүүн Азийн Өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах тэмцээн 2017” тэмцээнд зургаа, арван насны ангилалд хоёр шавь нь аваргын алтан медаль хүртсэн дасгалжуулагч, тамирчин, спортын мастер Б.Ариунбүүвэйтэй хийсэн ярилцлагыг хүргэлээ.
- Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны институтийг үүсгэн байгуулах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн өнөөдөр УИХ-ын дарга М.Энхболдод өргөн мэдүүллээ.
- Улсын цолд ойрхон бөх буландаа өнгөрсөн сард Бүх цэргийн наадмаар түрүүлэн аймгийн хурц арслан цол хүртсэн Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат Балганы Хишигбаатартай хийсэн ярилцлагыг хүргэлээ.
- Үндэсний их баяр наадмын тасалбарыг энэ сарын 8, 9-ний өдрүүдэд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав, Драгон, Мишээл, Оргил салбаруудаар худалдаалахаар болжээ.
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэмжлэгээр доктор, профессор, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин, түүхч О.Нямдаваагийн судалж эмхтгэсэн “Иран дахь монгол өв соёл” номын нээлтийн ёслол Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өчигдөр болов.
- Нүүрс олборлолтоос болж газар нь цөмөрсөн айлуудыг нүүлгэн шилжүүлж эхэллээ.
- Энэ сарын 1-нээс төмөр замын ажилчдын цалинг 10 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гарчээ.
- “Мах маркет” ХХК нь “Экспортын үйлдвэр”-ийг шинээр байгуулж ашиглалтад оруулжээ.
- Орон нутгийн замд амиа алдсан хүний тоо 30.7 хувиар өсчээ.
- Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны болон Үндсэн хуулийн цэц байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан “Үндсэн хууль: хэрэгжилт, хяналт, судалгаа” хэмээх эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлийг Монгол Улсын анхны Ерөнхийлөгч асан, академич П.Очирбат туурвин, олны хүртээл болголоо.
- АН-ын дарга С.Эрдэнэ "Эрх баригч нам өчигдөр хэд хэдэн ноцтой мэдэгдэл хийлээ. Хүүхдийн мөнгө АН-ын анх санаачилсан хөтөлбөр” хэмээн мэдэгдлээ.
- “БИШРЭЛТ ИХ ДЭЛГҮҮР” жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Үдшийн худалдаа”-гаа эхлүүлж баяр наадмын супер хямдралаа зарлалаа.
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн дахин санал хураалт явуулахтай холбогдуулан маргааш зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал хураана хэмээн Сонгуулийн eрөнхий хорооноос мэдээллээ.
- НААДМЫН ТОЙМ 2012-2016: Төрийн наадамд айрагдсан аргамаг хүлгүүдийн мэдээллийг ЭНДЭЭС аваарай.
- Монгол Улсын Засгийн газар “Төмөртэйн хүдэр” ХХК-ийн Хятадын хөрөнгө оруулагчдын “Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хооронд 1991 онд байгуулсан Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай” гэрээний дагуу үүсгэсэн арбитрын маргаанд ялалт байгууллаа.
- БНСУ-ын Эксим банкны хөнгөлөлттэй зээлээр “Улс хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд дэмжлэг үзүүлэх төсөл” хэрэгжүүлж, эхний ээлжид 43 автобус авчээ.
- Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо энэ сарын 7-нд Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь санал хураалт болох гэж байгаатай холбогдуулан иргэд сонгогчдод хандаж Уриалга гаргалаа.
- Ахмадын сурын улсын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр сурын төв талбайд боллоо.
- МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав, Ажил олгогч эздийн холбооны дэд ерөнхийлөгч Х.Ганбаатар нартай Төр & сонгууль бизнесийн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж байна вэ? сэдвээр ярилцлаа.
- Орон нутгийн хэрэглэгчид цахилгааны хөнгөлөлтөд хамрагдахаар боллоо.
- Хүн ам, аж ахуйн нэгж, байгууллагын тоо, ой, хээрийн болон объектын түймэр гарах эрсдэл өндөртэй сумдад гал түймэр унтраах болон эрэн хайх аврах ангиудыг байгуулах шийдвэрийг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар гаргалаа.
- Засгийн газрын хуралдаанаар “Ахмад настанд үйлчилгээ, дэмжлэг, хөнгөлөлт, хүндэтгэл үзүүлэх журам”, “Ахмадын сан байгуулах журам”, “Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүн нийтийн тээврээр харьяалал харгалзахгүй үнэ төлбөргүй зорчих журам”, “Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл мэдээллийн санг удирдах, ашиглах журам”, “Хөгжлийн бэрхшээлтэй хүнд тусламж, хөнгөлөлт үзүүлэх журам”-ыг тус тус хэлэлцэн баталлаа.
- Азийн 23 хүртэлх насны АШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдөх Монголын залуучуудын шигшээ баг нэгдсэн бэлтгэл хийхээр өнөөдөр БНСУ-ыг зорино.
Дэлхий дахинд
- Катарын Гадаад хэргийн сайд Мухаммед бен Абдель Рахман Аль Тани Арабын орнуудын Дохад хүргүүлсэн шаардлагыг бодитой биш хэмээн мэдэгдсэнийг Аль Жазийра суваг мэдээллээ.
- Хятадын “машин иддэг” автобус ЛУЙВАР байжээ.
- АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рэкс Тиллерсон Хойд Солонгосын тив алгасах баллистик пуужингийн ээлжит туршилтыг “АНУ, түүний холбоотон улс орнуудад болон бүс нутагт төдийгүй дэлхийд аюул заналхийлж байна.” хэмээн буруушаав.
- Цахим орчны хяналт хамгийн чанга орнуудын нэг БНХАУ хэрэглэгчдийн IP хаягийг нууцалж, дурын сайтад хандах эрхийг нээдэг VPN үйлчилгээнүүдийг хориглож эхэллээ.
- Tencent компани хүүхдийн өдөрт тоглох цагийг нь хязгаарлахаар боллоо.