Өнөөдөр нэмэлтээр нийтийн тээврийн 249 хэрэгсэл иргэдэд үйлчилнэ


2017-07-07 09:45 GMT+8

Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалтын өдрөөр нийтийн тээврийн тоог ердийн амралтын өдрөөс 249-өөр нэмэхээр болжээ.

Мөн үйлчилгээ эхлэх цагийн хуваарийг 08:00 цаг байсныг 06:30, орой жолооч нарын буух цагийг 23:00 цаг болгон өөрчлөлт оруулсан гэдгийг нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

Нийтийн тээврийн үйлчилгээний

  • үндсэн 88 чиглэлд 892 тээврийн хэрэгсэл,
  • туслах 5 чиглэлд 21 тээврийн хэрэгсэл,
  • зуслангийн 3 чиглэлд 5 тээврийн хэрэгсэл,
  • шөнийн нийтийн тээврийн үйлчилгээний  3 чиглэлд оройн 22:30-аас шөнийн 01:30 цагийн хооронд 10 тээврийн хэрэгсэл үйлчилнэ.
GoGo Facebook Хуудас
 
 
ОБЕГ-т гал унтраах зориулалтын нисдэг тэрэг байдаггүй. Хамгийн багадаа 5 сая ам.долларын үнэтэй нисдэг тэрэг худалдан авахаа ОБЕГ хойшлуулжээ. Таны бодлоор тус газар гал унтраах нисдэг тэргийг нэн яаралтай худалдан авах ёстой юу?
Нийт 98 санал өгсөн байна.

Дээшээ