БНХАУ-ын дугуй түрээсийн бизнес улам бүр хүрээгээ тэлж, Их Британи, АНУ зэрэг дэлхийн олон улс оронд нэвтэрсээр байна.
Ази тивдээ хэдийн байр сууриа олчихсон Хятадын дугуй түрээсийн томоохон операторуудын нэг Mobike үйл ажиллагаагаа өргөжүүлж, Mobike компанийн нэрийн 1000 ширхэг улбар шар өнгийн дугуй Английн Манчестер хотноо явж эхлээд байна.
Тус компаний Олон улсын салбарыг хариуцсан захирал Крис Мартин, “Манчестер хот нь Европын зах зээлд гарах суурь болж өгнө.” хэмээн онцолсон байна.
Mobike компанийн хамгийн том өрсөлдөгч Ofo Европын зах зээлд түрүүлж нэвтэрсэн ба өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн Английн Кэмбридж хотын иргэд Ofo компанийн цайвар шар өнгийн дугуйнуудыг унах болжээ. Түүнчлэн тус компани өөрийн дугуй түрээсийн үйл ажиллагаагаа Америкийн Цахиурын хөндий болон Сан Диего хотуудад туршиж байгаа аж.
Дэлхий дээр дугуй түрээсийн 1000 орчим компани үйл ажиллагаагаа явуулж буй нь дугуй түрээсийн бизнес дэлхийн тавцанд гарсныг илтгэж байна. Роланд Бергер судалгааны компаниас гаргасан тооцоогоор тус салбар нь 2020 он гэхэд нийт 5.9 тэрбум ам. долларын үнэд хүрэх аж.
Шинжээчид Хятадын дугуй түрээсийн компанийн загвар, үйл ажиллагаа нь тус салбарт томоохон өөрчлөлт, шинэчлэлтийг авчирсан гэж үзэж байна. Ухаалаг гар утасны аппликэшний тусламжтайгаар дугуйгаа хаана ч түгжиж, түгжээг нь тайлах боломжтой ба хэрэглэгчид түрээслэсэн дугуйгаа дурын газраа түгжээд, орхиод явах боломжтой юм.
БНХАУ-ын дугуй түрээсийн хамгийн том хоёр оператор болох Ofo, Mobike тус тус 1 тэрбум гаруй ам. долларын үнэтэй.
Дугуй түрээсийн Mobike операторыг техник технологийг томоохон холдинг болох Tencent, Apple компанийн гар утас үйлдвэрлэгч Foxconn компани санхүүжүүлдэг бол Ofo компанийг Алибаба, Didi Chuxing нар дэмжин ажилладаг аж.
Өнгөрсөн жил Азийн томоохон хотуудад үйл ажиллагаагаа өргөжүүлсэн Хятадын дугуй түрээсийн операторууд Барууны орнуудын зах зээлд нэвтрэхэд бэлэн болжээ.
Ихэнх иргэд дугуй түрээсийн үйлчилгээг автобусны болон метроны буудлаас ажил хүртлээ, ажлаасаа буудал хүртэл гээд алхахад хол атлаа такси барихад ойр газар луу хүрэхэд ашигладаг гэнэ.
Өрсөлдөгч хоёр операторын хувьд аль аль нь үйлчлүүлэгчиддээ хямд үнийг санал болгодог. Үйлчлүүлэгч эхлээд 200-300 юаний ($29-$44) барьцаа мөнгө төлсний дараа нэг удаадаа 1 юаниар дугуй түрээслэх боломжтой аж. Манчестер хот дахь Mobike дугуйны нэг удаагийн түрээсийн үнэ 65 центээс эхлэх гэнэ.
Зарим нэг хүмүүс ийм хямд үнэ нь тухайн бизнесийг тогтвортой байлгаж чадах эсэхэд эргэлзэж байхад мэргэжилтнүүд дээрх хоёр операторыг цаашид ч амжилттай ажиллана гэдэгт эргэлзэхгүй байна.
Дугуй түрээсийн үйлчилгээ иргэдэд амар дээрээс нь хямд тусч байгаа учраас Хятадын хүн амын дунд хувийн унаатай болох эрэлт хэрэгцээ ч буураад байгаа аж. Өөрийн гэсэн дугуй худалдаж авах нь хямд тусах ч хятадууд дугуй түрээсийн үйлчилгээг илүүд үзэх болж. Учир нь өөрийн хувийн дугуйгаа иргэн хаа нэгтээ хадгалах, эвдэрсэн тохиолдолд засах шаардлага зайлшгүй гардаг.
Дугуй түрээсийн үйлчилгээг авахын тулд иргэн гар утсандаа тусгай аппликэшн суулгаад, цахимаар мөнгөө хийхэд л хангалттай. Дугуйгаа хэрэглэж дууссаны дараа дуртай газраа түгжээд л яваад өгчихөж болно. Дараагийн хэрэглэгч таны хэрэглэж байсан дугуйг GPS байршил тогтоогчоор л олоод ирчихнэ.
Ofo оператор Хятадын 43 хотод нийт 3 сая дугуйг түрээсэлж, 20 сая хэрэглэгчидтэй болжээ.
Сүүлийн 20 жилд Хятадын хотууд дэд бүтцээ бүтээн байгуулахдаа автомашины замыг голчлон барьснаас дугуй унасан иргэд машин зам дээр бөглөрөл үүсгэх, метро болон галт тэрэгний буудлуудын ойролцоо дугуйнуудаа үлдээснээс үүдэн замын хөдөлгөөнд саад учрах тохиолдлууд ихээр гарах болжээ.
Бээжин хотын удирдлагууд энд тэнд орхисон түрээсийн дугуйнууд нь хотын өнгө үзэмжид муугаар нөлөөлж, олон нийтийн аюулгүй байдалд заналхийлж байна гэж үзэн хотын төвд, цэцэрлэгт хүрээлэнгүүдийн ойролцоо, тансаг зэрэглэлийн хороолол, гудамжнуудад түрээсийн дугуйгаа орхихыг хориглосон шийдвэр гаргасан гэнэ. Хятадын зарим хотуудад дугуй унах цагийн хязгаарлалт хүртэл хийхээр яригдаж байгаа гэнэ.