Автомашины үйлдвэрлэгч Volvo 2019 оноос хойш үйлдвэрлэх бүх загвараа бүрэн цахилгаан эсвэл хосолмол хөдөлгүүртэй үйлдвэрлэхээр болж буйгаа зарлалаа. Компанийн гүйцэтгэх захирал Хакан Самуелсон “Дотоод шаталтат хөдөлгүүртэй машины эрин ийнхүү дуусаж байна. Бид 2025 он гэхэд нийт нэг сая цахилгаан хөдөлгүүртэй автомашин борлуулахаар төлөвлөсөн” гэжээ.
Шведийн автомашин үйлдвэрлэгч Volvo компани 2019-2021 оны хооронд нийт таван загварын бүрэн цахилгаан автомашин зах зээлд нийлүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд гурав нь Volvo брэнд, хоёр нь Polestar брэндийн нэрээр гарах аж.
Polestar нь хамгийн энгийнээр Tesla-ийн өрсөлдөгч болох юм. Самуелсон “Хэрэглэгчид цахилгаан хөдөлгүүртэй автомашин авах эрмэлзэл их байгаа учраас тэр шаардлагад нийцэх машиныг бид үйлдвэрлэнэ” гэжээ.
Автомашин үйлдвэрлэгчид сүүлийн жилүүдэд байгаль орчинд ээлтэй загварт анхаарлаа хандуулах болж цахилгаан болон ус төрөгчөөр ажилладаг автомашин хөгжүүлэхэд их хэмжээний хөрөнгө оруулах болсон юм.
Өнөөдөр цахилгаан автомашин үйлдвэрлэгч Tesla зах зээлийн үнэлгээгээр салбарын тэргүүлэгчдийн нэг Ford-оос илүү гарчээ. Сонирхолтой нь Ford 2016 онд 6,7 сая автомашин борлуулсан бол Tesla 2017 оны эхний улиралд ердөө 25 мянган автомашин зах зээлд нийлүүлсэн байна.
Гэхдээ Financial Times-т бичсэнээр 2016 оны байдлаар дэлхийн нийт автомашины дөнгөж ганцхан хувь нь цахилгаан хөдөлгүүртэй байгаа нь автомашины салбар үндсээрээ өөрчлөгдөхөд дахиад хэдэн жил шаардлагатай гэсэн үг юм.
Эх сурвалж: BusinessInsider