Ц.Элбэгдорж: Сонгууль өнөөдрөөр дуусаасай

Б.Чимэг GoGo.mn

2017-07-07 12:30 GMT+8

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж морин цагт буюу 11.40 минутад Орос гуравдугаар дунд сургуульд саналаа өглөө. Тэрээр саналаа өгсний дараа товч үг хэлэхдээ сонгууль өнөөдрөөр дуусаасай гэв.

-Би дөнгөж сая санлаа өглөө. Нийт иргэдэдээ саналаа идэвхтэйгээр, бусдын нөлөөнд авталгүй өгөхийг уриалж байна. Ерөнхийлөгчийг ард түмэн сонгодог.  Ерөнхийлөгч ард түмнээ сонгодоггүй. Сонгууль өнөөдрөөр дуусаасай. Ажлаа хийцгээе. Дараа дараагийн олон ажил бидэнд байна. Та бүхэн сайхан наадаарай гэв.

Төрийн гурван өндөрлөг болох Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нар саналаа өгцгөөлөө. 

Гэрэл зургийг mpa.mn-ээс 

 

GoGo Facebook Хуудас
 
 
Цэргийн алба хаах хугацааг 3 жил болгон уртасгах, эмэгтэйчүүд цэргийн алба хаадаг болох зэргийг Та дэмжих үү?
Нийт 1298 санал өгсөн байна.

Дээшээ