Х.Баттулга: Хүүхдийн мөнгийг МАН олгоогүй, миний бие олонтойгоо нийлж шахсанаар олгууллаа

Б.Чимэг GoGo.mn

2017-07-07 14:18 GMT+8

АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж буй Х.Баттулга Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуульд саналаа өглөө.    

Тэрээр  энэ удаад мөн л охин Б.Намууны хамт ирж саналаа өглөө.

-Сонгогчдоосоо сонгуульдаа идэвхтэй оролцоорой гэж уриалмаар байна. Дахин санал хураалтад зориулж 7.2 тэрбум төгрөгийг улсын төсвөөс зарцуулж байна.

Олны хүч оломгүй далай байдаг юм байна. Эхний санал хураалтаас хойш Засгийн газар иргэдийн талд олон шийдвэр гаргалаа. Жишээ нь хүүхдийн мөнгийг нөхөн олгосон, тэтгэврийн насыг буурууллаа. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг бүх иргэнд хүртээх боллоо. Олон нийт шахалт үзүүлж чадвал энэ мэт эерэг шийдвэрүүдийг гаргуулж чадна. Энэ Засгийн газарт ташуур хэрэгтэй гэдэг нь харагдлаа. Өнөөдөр банкууд 17.00 цаг хүртэл ажиллах юм байна. Хүүхдийн мөнгөө авцгаагаарай гэв.

Мөн тэрээр хүүхдийн тэтгэмжийг МАН олгоогүй, миний бие олон нийтийн хамт шахалт үзүүлснээр олгуулсан гэсэн юм.      

GoGo Facebook Хуудас
 
 
Дараагийн Ерөнхий сайд хэн болоосой гэж та хүсч байна вэ?
Нийт 5159 санал өгсөн байна.

Дээшээ