Гадаадад суугаа 2699 иргэн саналаа өгсөн нь өмнөх сонгуулиас хоёр мянгаар бага байна

Б.Чимэг GoGo.mn

2017-07-07 15:41 GMT+8

Гадаадад суугаа иргэд энэ сарын 4-нд саналаа өгсөн. Нийт 2699 иргэн саналаа өгч, сонгуулийн ирц 37.7 хувь байна.

Энэ нь эхний санал хураалтаас даруй 2000-аар  буурсан тоо. Зургаадугаар сарын 26-нд нийт 4714 гадаадад суугаа иргэн сонгуульд оролцсон юм.  

Манай улсын 140 орчим мянган хүн гадаадад оршин суудаг. Гэвч тэднээс 7209 иргэн саналаа өгөхөөр бүртгүүлсэн юм. Санал хураалт 33 улсад суугаа 45 ЭСЯ-д, дипломат төлөөлөгчийн газрууд болон консулын газруудад болжээ.

Гадаадад суугаа иргэдийн саналыг өнөөдөр 22.00 цагаас тоолж эхэлнэ. Гэвч алслагдмал зарим улсаас саналын хуудсаа хүлээж аваагүй байгаа бөгөөд маргааш 11.00 цагт сүүлчийн саналын хуудсыг дипломат шуудангаар хүлээн авах аж.  

GoGo Facebook Хуудас
 
 
Эмнэлэгийн ажилтнуудын цалинг нэмэх нь зөв гэж Та бодож байна уу?
Нийт 1596 санал өгсөн байна.

Дээшээ