СЕХ: Нэмэлт санал хураалт явуулах шаардлагагүй

Б.Эрмүүн GoGo.mn

2017-07-08 00:10 GMT+8

Сонгуулийн ерөнхий хорооноос яг одоо 22.00 цагийн байдлаар ирц ямар байгаа талаар мэдээлэл хийж байна.

Аймгийн хэмжээнд 58.35 хувийн ирцтэй байгаа бол нийслэлийн хэмжээнд 62.85 хувь, улсын хэмжээнд 60.41 хувьтай байна.

Сонгуулийн ирц хүрсэн учраас нэмэлт санал хураалт явуулах шаардлагагүй хэмээн Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ.

Одоогийн байдлаар санал хураах явцад ямар нэгэн зөрчил илрээгүй байна.

Зарим газрын дүн ирээгүй, гадаадын иргэдийн саналыг тоолоогүй байгаа учраас өнөөдөр санал хураалтын урьдчилсан дүнг гаргаж, зарлах боломжгүй гэв.

Аймаг, нийслэл Хувь    

12.00 цаг

 

17.00 цаг

 

23.00 цаг
Архангай 16.2 40.3 58.51
Баян-өлгий 9.5 41.5 63.73
Баянхонгор 20.7 46.5 65.78
Булган 15.6 36.8 57.97
Говь-Алтай 18.4 38.8 55.53
Говьсүмбэр 23.7 44.1 63.05
Дорноговь 21.5 41.1 58.76
Дорнод 16.2 32 52.28
Дундговь 16.3 37.2 58.62
Завхан 19.8 43.5 65.74
Өвөрхангай 18.1 37.7 57.42
Өмнөговь 18.2 33.5 50.95
Сүхбаатар 19.3 44.1 61.13
Сэлэнгэ 17.8 36.3 55.17
Төв 18.4 38 58.52
Увс 17.4 41.2 62.75
Ховд 15.2 38.1 57.67
Хөвсгөл 14.99 36.5 57.59
Хэнтий 17.2 36.5 56.81
Дархан-Уул 14.6 33.6 55.62
Орхон 16.3 30.6 55.78
АЙМГУУДЫН ДУНДАЖ ИРЦ:  17.33 38.1 58.35
Хан Уул дүүрэг 20.6 38.9 63.29
Баянзүрх дүүрэг 22.4 41 62.95
Сүхбаатар дүүрэг 19.3 39 64.18
Чингэлтэй дүүрэг 18.1 36.4 60.63
Баянгол 21.3 40.4 63.71
Сонгинохайрхан 19.8 36.3 62.75
Багануур 19.2 37.2 56.96
Багахангай 27 70.2 67.96
Налайх 22.4 37.9 64.58
НИЙСЛЭЛИЙН ДУНДАЖ ИРЦ:    38.85 62.85
УЛСЫН ДУНДАЖ ИРЦ:   38.44 60.41

GoGo Facebook Хуудас
 
 
МАН-ын даргад эдгээр хүмүүсийн хэнийг нь та дэмжих вэ?
Нийт 2970 санал өгсөн байна.

Дээшээ