Өөрийн гарааны бизнесээ эхлүүлсэн, эхлүүлэх гэж буй, хэрхэн өргөжүүлэх арга хайж байгаа хэн бүхэнд арвин туршлагатай, мэргэжилтний зөвлөгөөг хүргэж байна.
Саяхан надад Techstars-ыг үүсгэн байгуулагчдын нэг Девид Браун, Ари Ньюман нартай уулзаж, ярилцах боломж тохиосон юм. Тэд хоёулаа ирээдүйн чиг хандлагыг мэддэг бөгөөд бизнесийн гарааг хэрхэн тавих тухай үзэл бодлыг нь сонслоо.
Techstars-ын тухай цухас танилцуулахад тэд зах зээлд шинэ технологи нэвтрүүлэхээр дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж буй гарааны бизнесүүдийг дэмждэг бөгөөд өнгөрсөн хугацаанд олон алдартай компаниудыг үүсэхээс нь эхлээд хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргах хүртэл нь хөгжүүлжээ.
2006 онд үүсгэн байгуулагдсан Techstars арав гаруй чиглүүлэгч бүхий хурдасгасан хөтөлбөр хэрэгжүүлж, дэлхий даяар олон мянган гарааны бизнесийн хөтөлбөр эхлүүлсэн юм.
Мянга, мянган шинэ санаа төрөн гарч, тэднийг хэрхэн хөрөнгө оруулагчтай болохоос эхлээд, цаашид урт хугацаанд амжилттай үргэлжлэх бизнесийг бий болгох нь тэдний зорилго.
БАЙГУУЛЛАГЫН СОЁЛД ҮНЭ ЦЭНЭ БИЙ БОЛГОХ
Байгууллага өсөн дэвжих гол тулгуур нь компанийн соёл юм. Үүсгэн байгуулагчид “Би хэрхэн туслах вэ?”, “Энэ зүйл компанид эерэг нөлөөтэй юу?” зэрэг асуултыг асуухын оронд ихэвчлэн “Надад ямар ашиг байна?” гэж хардаг.
Тиймээс үүсгэн байгуулагчид юун түрүүнд компанийн үнэ цэнэ юунд орших, юуг хийх нь зөв байхыг мэддэг байх хэрэгтэй гэж Ньюман хэлсэн юм. Үүнээс гадна “Эхлээд өгөх” гэдэг зарчмыг баримтлах хэрэгтэй, өөрт ирэх ашиг нь юу байхыг түрүүлж харахын оронд чадлынхаа хэрээр оролцох нь чухал.
Компани үүсгэн байгуулах явцад мөнгөнөөс илүү үнэ цэнийг бий болгосноор эргэх хариу нь өөр гардаг. Techstars-ын туршлагаас харахад тэдний хамтран ажилласан ихэнх үүсгэн байгуулагчид бүгд компанийн соёлыг голчлон анхаарч байжээ.
САНААНААС ИЛҮҮ ХҮНИЙ НӨӨЦӨД АНХААРАХ
Techstars болон ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг компаниуд эхлээд тухайн гарааны бизнесийн баг хамт олон-зах зээл-үйл ажиллагаа-шинэ санаа гэсэн дарааллаар үнэлгээ өгдөг. Брауны хэлснээр баг гэдэг ямар нэгэн санаанаас илүү чухал.
Хэрвээ дэлхийд өндөр амжилтад хүрсэн компаниудыг харвал тэднийг амжилтад хүргэсэн зүйл нь анхны санаа биш болох нь тодорхой байдаг. Хамгийн чухал нь үүсгэн байгуулагч, хэрэглэгчдийнхээ зан төлөвийг ойлгож чаддаг хамт олон, ирээдүйгээ харж, түүнд нь дасан зохицдог ажилтнууд юм.
МӨНГӨ ХОЁРДУГААРТ
Дөнгөж эхэлж байгаа тохиолдолд мөнгө олох, зарцуулах нь хамгийн чухал мэт санагддаг. Гэтэл тийм биш.
Браун, Ньюман хоёрын зөвлөж буйгаар мөнгөнөөс илүү хэрэглэгчдийн шаардлагыг мэдэрч, түүнд нь тохирсон бүтээгдэхүүн, үйлчилгээ санал болгодог, боломжыг ашиглаж, түргэн хөдөлж чаддаг баг хамт олон юу юунаас эрхэм юм.
Компани түргэн хугацаанд амжилтад хүрч, зах зээлд ноёлох үндсийг зөвхөн багийн гишүүд л тавьж чадна.
ТЕХНОЛОГИЙН ТҮРГЭН ХӨГЖЛӨӨС АЙХ ХЭРЭГГҮЙ
Гарааны бизнесээ эхлүүлж байгаа хүмүүс инновацийн үйл явц хурдан байснаар хэрэглэгчдийг татаж чадна гэж ойлгодог. Харин Techstars энэ ойлголтыг үгүй хийсэн юм.
Ньюманы хэлснээр тухайн компанийн инноваци хаана яваагаас үл шалтгаалан хөрөнгө оруулагчид, дэмжигчдийн анхаарлыг татаж болно гэжээ.
БОЛОМЖИТ АМЖИЛТЫН ҮЗҮҮЛЭЛТ
Эерэг үзүүлэлт байдгийн нэгэн адилаар сөрөг үзүүлэлт бас бий. Асуудлыг шийдэхээр арга зам хайж буй нь мэдээж хэрэг эерэг үзүүлэлт юм. Гэхдээ Ньюман, Браун хоёрын үзэж буйгаар зөвхөн өөрт тулгарсан бэрхшээлийг шийдэх гээд хэрэглэгчийн өмнө байгаа асуудлыг анзаарахгүй байх тохиолдол байдаг.
Энэ нь “Гарааны бизнес эхлүүлж буй хүн өөрийнхөө загтанасан газрыг маажиж буй хэрэг” гэж Браун жишээлсэн юм. Өөр нэгэн сөрөг үзүүлэлт нь “Би өөртөө цаг зарцуулмаар байна, би даргагүй болмоор байна” гэх мэт ерөнхий гарааны бизнесийн хандлага мэтээр ойлгож бизнес эхлүүлэх аж.
Гарааны бизнес эхлүүлж, зах зээлд хэрэгтэй бүтээгдэхүүн нийлүүлэх ажил нь үнэн хэрэгтээ дээр дурдсан хоёр замаар явдаг гэсэн үг биш юм.
ХҮЧИН ЗҮЙЛСИЙГ ТОДОРХОЙЛОХ
Хөрөнгө оруулагчдын хардаг хамгийн чухал зүйл нь тухайн ажлыг гүйцэтгэж буй бизнесийн гараагаа эхлүүлэгч ямар нэгэн зүйлийг хурдан хугацаанд хийж гүйцэтгэх төрөлхийн чадвартай эсэхээс илүүтэйгээр зөв зүйлийг хийж чаддаг байх юм.
Эхний өдрөөсөө л үндсэн үнэ цэнээ бий болгож, түүндээ хүрэхээр тэмүүлж буй хүн л жинхэнэ гарааны бизнес эхлүүлэгч бөгөөд компанийн ДНК-ийн нэг хэсэг мөн болох нь тодорхойлогдоно. Зөвхөн мөнгө бус үнэ цэнэтэй, сайн чанартай компани байгуулж, тэр хэрээрээ үйлчлүүлэгчдээ ойлгож, тэдэнд тохирох бүтээгдэхүүн, үйлчилгээг нийлүүлэх тэмүүлэлтэй байх нь гарааны бизнес эхлүүлэгчийн мөн чанар юм.