Х.Баттулга: Монголчууд яллаа. Монгол яллаа

Б.Эрмүүн GoGo.mn

2017-07-08 01:30 GMT+8

АН-аас сонгуулийн урьдчилсан дүнтэй холбогдуулан өөрсдийн байр сууриа илэрхийлж мэдээлэл хийж байна.

Хурлын эхэнд АН-ын дарга С.Эрдэнэ “Өнөөдөр Монгол улсын Ерөнхийлөгчийн дахин санал хураалт амжилттай өндөрлөж байна. Одоогоор 40 орчим санал хураалтын байрны мэдээлэл дутуу байна. Нийт сонгогчдын 50.7 хувийн саналыг манай намаас нэр дэвшигч Х.Баттулга авснаар энэ удаад ялагч болсон нь тодорхой боллоо” гэв.

Харин нэр дэвшигч Х.Баттулга “Долдугаар сарын 8 болж байна. Нийт 610 мянга орчим дэмжигчийн саналыг авлаа. Ялалт АН-ын нэр дэвшигчийн талд гарч байна. Намайг дэмжсэн хүмүүс, намынхаа партизануудад баярлалаа гэж хэлье. Монгол улсаа хөгжүүлэх үндсэн зорилготой Ерөнхийлөгч байна гэж амласаар ирсэн. Монголчууд яллаа. Монгол яллаа гэж анхныхаа хэвлэлийн хурлыг хийж байна” хэмээн мэдэгдлээ.

"Сонгогдсоны дараа хамгийн түрүүнд хийх ажил бол эдийн засгийн хүндрэлээс ард түмнээ гаргах явдал" гэж хэлэв.

 

GoGo Facebook Хуудас
 
 
ОБЕГ-т гал унтраах зориулалтын нисдэг тэрэг байдаггүй. Хамгийн багадаа 5 сая ам.долларын үнэтэй нисдэг тэрэг худалдан авахаа ОБЕГ хойшлуулжээ. Таны бодлоор тус газар гал унтраах нисдэг тэргийг нэн яаралтай худалдан авах ёстой юу?
Нийт 98 санал өгсөн байна.

Дээшээ