Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч ажлаа авсан даруйдаа оролцох ёстой үйл явдлууд ар араасаа цуварна. Тэгвэл хамгийн ойрын хугацаанд шинэ Ерөнхийлөгчийн оролцох үйл явдлыг хүргэж байна.
Долдугаар сарын 11-нд Үндэсний их баяр наадмын нээлтэд оролцож, нээж үг хэлнэ.
Мөн сарын 28-31-ний өдрүүдэд Увс аймгийн Өндөрхангай сумын нутагт Хан Хөхий хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн их ёслолыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэхүү арга хэмжээнд Ерөнхийлөгч болон төрийн өндөр дээд албан тушаалтнууд оролцоно.
Есдүгээр сарын 1-нд Ерөнхийлөгч хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцож, багш сурагчид, эцэг эхчүүдэд хандан үг хэлдэг.
Аравдугаар сарын 1-нд УИХ-ын чуулганы намрын чуулганы нээлтэд Ерөнхийлөгч оролцож, УИХ-ын гишүүдэд хандан үг хэлнэ.