Авлигын эсрэг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан албан тушаалтнуудын 2016 оны хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуйг Авлигатай тэмцэх газар цахим хуудсандаа байршууллаа.
Энэ онд нийт 242 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг цахим мэдээллийн сүлжээнд байршуулах ёстой. Албан үүргээ гүйцэтгэж байгаа 239 албан тушаалтны / Татварын ерөнхий газрын даргын албан тушаалд томилгоо хийгдээгүй, 2 албан тушаалтан томилогдсоноос хойшхи 30 хоногийн дотор мэдүүлэх хуулийн хугацаа дуусаагүй болно/ мэдүүлгийг олон нийтэд хүргэлээ.
Авлигын эсрэг хуулийн 14-р зүйлийн 14.3-т заасныг үндэслэн дээрх албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг жил бүр авдаг юм.
Ингээд Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга хөрөнгө орлогын мэдүүлгээ хэрхэн бөглөснийг зургаар харуулав.
Дээрх үнийн дүнг нэгтгэвэл нийт 1 ТЭРБУМ 124 САЯ төгрөг болж байна. Үүнд Ерөнхийлөгчийн эзэмшдэг Лексус 570 авто машины үнэ багтаагүй. Мөн түүний хувь эзэмшдэг 16 компанийн үнэлгээг тооцоогүй болно.
Харин Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон түүний гэр бүлийн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө нийлээд 1 тэрбум 622 сая төгрөг байна.