Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь санал хураалт явагдаж, өнөөдрийн 09.00 цагийн байдлаар АН-аас нэр дэвшигч Х.Баттулга 610.451 буюу нийт сонгогчдын 50.6 хувийн санал авлаа. Харин түүний өрсөлдөгч МАН-ын нэр дэвшигч М.Энхболд 496.765 буюу 41.2 хувийн санал аваад байна.
Улсын хэмжээнд сонгуулийн санал авах 1984 хэсэг ажилласнаас 1982 хэсэг нь дүнгээ ирүүлсэн бөгөөд 09.30 цагийн байдлаар Ховд аймгийн Үенч сумын Улиаст багийн хэсгийн хороо болон гадаад байгаа иргэдийн сонгуулийн дүн ирээгүй байна.
Гадаадад байгаа иргэдийн санал өнөө өглөө 06, 10 цагийн онгоцоор ирнэ гэж СЕХ-ноос мэдээлсэн. Энэ гурван дүнг нэгтгэснээр өнөөдөр өдөр сонгуулийн эцсийн дүн албан ёсоор мэдээлэх бөгөөд хэдэн цагт мэдээлэл хийх нь тодорхойгүй байна.
Сонгуулийн 1982 хэсгийн хорооны урьдчилсан дүнгээр 113.686 саналаар илүү яваа АН-ынхан шөнийн 01.00 цагт анхны мэдэгдлээ хийж, гишүүд, дэмжигчдийнхээ хамт Сүхбаатарын талбайд баяраа тэмдэглэлээ.