УИХ дахь Ардчилсан намын бүлэг 11.00 цагт хуралдана

Сэтгүүлч Э.Оргил GoGo.mn

2017-07-08 10:18 GMT+8

Ховд аймгийн Үенч сумын сонгуулийн дүн өглөөний 10.00 цагт ирлээ. Ингэснээр Монгол Улсын 21 аймаг, 9 дүүргийн сонгуулийн дүн гарав. Улсын хэмжээнд 1.206.809 иргэн саналаа өгснөөс 610.541 нь Х.Баттулгыг, 496.840 нь М.Энхболдыг дэмжсэн байна. 

Цагаан хуудас уншуулсан сонгогч 99.428 байгаа юм. 

Урьдчилсан дүнгээр  21 аймгийн 11-т нь АН, 10-т нь МАН ялалт байгуулав. Улаанбаатар хотын есөн дүүргийн долоод нь Х.Баттулга, Багахангай, Налайх дүүрэгт М.Энхболд ялалт байгууллаа. 

Одоогийн байдлаар “Туркиш эйрлайнс”-ийн онгоцоор орой 23.00 цагийн орчимд ирэх 986 саналын хуудсыг тоолсноор Ерөнхийлөгчийн сонгуулийн эцсийн дүн гарна.

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр 11.00 цагт хуралдана. Бүлгийн хурлынхаа дараа Төрийн ордонд мэдээлэл хийхээ зарлав. Харин МАН-аас энэ талаар ямар нэг мэдээлэл өгөөгүй байна.


 

GoGo Facebook Хуудас
 
 
Дараагийн Ерөнхий сайд хэн болоосой гэж та хүсч байна вэ?
Нийт 5156 санал өгсөн байна.

Дээшээ