Монгол түмний эрийн гурван наадмын нэг сурын харвааг сонирхогчдын тоо жил ирэх тусам нэмэгдсээр байна. Энэ спортод ороход нас оройтдоггүй, уйгагүй хичээллэвэл 60-70 насанд ч амжилт ирдгийг сурчдаас төрсөн ганц Хөдөлмөрийн баатар, 64 насандаа улсын наадамд түрүүлж, 91 нас хүртлээ баяр наадмаар сурын зурхайдаа нумаа эвшээлгээд зогсож байсан Гарамгай мэргэн Аюушийн Цэвээн гуайн спортын замналаас харж болно. Хувь хүний төлөвшил, бие бялдрын өв тэгш хүмүүжил олгох, үндэсний өв уламжлалаа тээж явах олон талын ач холбогдол бүхий үндэсний сурын спортын тухай болоод, баяр наадмын үндэсний сурын бэлтгэл ажлын талаар Үндэсний сурын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, спортын дэд мастер Б.Хүрэлбаатартай ярилцлаа.
-Энэ жилийн баяр наадмаар хэчнээн сурчин харвах гэж байна?
-Баяр наадмаар 800-гаад харваач бүртгүүлэх хүсэлтээ ирүүлсэн ч наадам цаг хугацаатай учир 540 харваачийг бүртгэж авсан. 200 гаруй харваач бүртгүүлж чадаагүй үлдсэн гэсэн үг. Сур харвах сонирхолтой хүний тоо нэмэгдэж, өрсөлдөөн ихтэй болж байна.
-Баяр наадамд оролцох харваачдад ямар шалгуур тавьдаг вэ?
-Өндөр шалгуур байхгүй л дээ. Гэхдээ баяр наадмаас өмнөх Үндэсний сурын улсын нээлттэй харваа, залуучуудын УАШТ, улсын аваргын цуваа харваа гэх мэт тэмцээнүүдэд оролцож, эрхээ авсан байх ёстой. Эдгээр тэмцээнүүдэд оролцож, 40 сумнаас 50 хувийг нь оносон байх ерөнхий шалгуур тавьдаг. Ихэнх спортоор бага, залуу наснаасаа хичээллэж байж амжилт гаргах магадлал нэмэгддэг бол сурын харваа тийм биш.
Шигшээ харвааг долоодугаар сарын 13-ны өдөр ”Чингисийн хүрээ” жуулчны баазад зохион байгуулна. Энэ жилийн рекорд эвдэгдэх, эсэх нь тэр тэмцээнээс тодорхой болох юм.
40 гарсан хүмүүс олноороо сур харваж эхэлж байна. Миний хувьд 2011 оноос харваж эхэлсэн. Би бол сурын спортдоо шинэ хүн. 2012 оноос Үндэсний сурын холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллах болсон. Үндэсний сурын амтыг мэдэрч, харваж байгаагаараа бахархдаг юм.
-Үндэсний сурын спортын ач холбогдлыг Та юу гэж хэлэх вэ?
-Олон түмэнтэйгээ хамт байна. Танилын хүрээ өргөн болно. Эрүүл мэндийн талаас маш олон метр явган алхана. Өнөөдөр гурван цаг бэлтгэл хийгээд ирэхэд л 10671 удаа алхсан гэж зааж байх жишээтэй. Сум тавиад, сумаа авах гэж алхана, нааш цааш тасралтгүй явна.
Сураар хичээллэдэг хүн архи дарснаас хол байдаг. Хүүхэд бол компьютер тоглоом, гар утас зэрэг цахим хэрэгслээс хол байна. Ахмад хүнийг хүндэлж сурна. Байгаль орчин, цаг агаартай зохицож сурна. Тэвчээр хатуужил суулгана гээд тоочвол үндэсний сурын спортын өгөөж их л дээ.
СУР БОЛ ХАМГИЙН ШУДАРГА СПОРТ
-Манай харваачид Рио-гийн олимпийн өмнө Бразилд болсон дэлхийн уугуул иргэдийн наадамд оролцсон байх аа?
-Тийм ээ. Рио-де-Жанейрогийн олимпийг угтан Бразилийн Палмас хотод 2015 оны зургаадугаар сард Дэлхийн уугуул иргэдийн анхдугаар наадам болсон. Энэ наадамд монголчуудыг Азийн уугуул иргэд хэмээн урьсан л даа. Манайхаас хоёр том хүн, хоёр хүүхэд нийт дөрвөн харваач оролцсон. Манай багийнхан энэ тэмцээнд амжилттай оролцсон. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний оноотой, бай шагналтай энэ тэмцээнээс миний бие мөнгөн медаль авсан.
Манай багийн эмэгтэй харваач Баярцэцэг 200-гаад харваачаас зургаадугаарт, 11 настай хүү маань чансаагаараа есдүгээрт эрэмбэлэгдсэн. Энэ наадамд Монгол, Аргентин, Австрали, Колумб, Чили, Конго, Эквадор, Перу, Мексик зэрэг тив тивийн 35 орны 1800 гаруй тамирчин оролцсон. Үндэсний сурын харваа зөвхөн Монгол Улсад байдаг юм биш, бүх улсад бий. Олон улсын тэмцээн жил бүр зохион байгуулагддаг. Дэлхий, олон улсын чанартай тэмцээнүүдэд харваачид оролцмоор байвч улсаас төсөв мөнгө өгдөггүй. Гэхдээ манай харваачид боломжоороо оролцож, амжилттай сайн харваж байна.
-Баяр наадамд түрүүлсэн харваачийг найман сая төгрөгөөр шагнахаас өөр төрөөс харваачдад зориулсан урамшуулал байхгүй хэрэг үү.
-Тийм ээ. Улс, олон улсын чанартай тэмцээнүүдэд оролцож, улсынхаа, аймгийнхаа нэрийг гаргаж байгаа харваачдаа сум, орон нутгийнхан нь урамшуулж байх ёстой юм.
-Хамгийн даруухан, чимээгүй атлаа сур харвах хүний тоо жил ирэх тусам нэмэгдсээр байгаагийн учир юу вэ?
-Сур харваж эхэлсэн хүн гарч чаддаггүй. Хэчнээн их мөнгөтэй, тэрбумтан сур харваж эхлээд ч, өөрөө л хөдөлмөрлөж чадахгүй бол хэзээ ч мэргэн болохгүй. Мөнгөөр хахуульдаж чадахгүй, сур бол хамгийн шударга спорт. Харваж байгаа хүмүүс хоорондоо өрсөлддөг, алдаа амжилт нь олны нүдэн дээр явагддаг. Хана, хасаагаа оноогүй байхад онолоо гэж дүгнэж болохгүй.
Үндэсний сурын спорт бол Монголын эртний баатруудын түүхтэй салшгүй холбоотой. Тиймээс энэ жилийн наадмын үндэсний сурын харвааны нээлтэд Тэмүүжин, Жамуха хоёрын анд барилцсан хэсгийг түүхчилсэн байдлаар зохиомжилж үзүүлнэ. Анд барилцахдаа Тэмүүжин Жамухатай бярууны эврийг нааж хийсэн дуут булцуугаар, Жамуха нь арц модоор хийсэн булцуу солилцож анд барилцсан түүхийг харуулах юм. Монголчууд эртнээс булцуут сумаар харваж байсныг энэ түүхээс харж болно.
-Гадаадын жуулчид үндэсний сурын тэмцээнийг их сонирхож үздэг юм билээ?
-Тийм шүү. Жуулчид монголчуудын харвах эрдэм, цэц мэргэнийг харах гэж ирдэг. Монголчууд эвэр нумаараа дэлхийд нэгдүгээрт яваа. Манайхан спортын төрлүүдээ их спорт гэх мэтээр, эрийн гурван наадмаа хүртэл эрэмбэлж ялгадаг. Гэхдээ үүнд гомдох юм байхгүй. Хамгийн гол энэ сайхан үндэсний өв соёлоо тээж яваагаараа бахархдаг. Мөнгө шагнал нь их болбол тэмцээн уралдаанууд утгаа алдаж магадгүй. Мэргэн харвахын төлөө дурлаж байсан харваачид маань мөнгөний төлөө ажиллаж эхлэх нигууртай.
ХОЛЧ ХАРВААНЫ МАНАЙ УЛСЫН ДЭЭД АМЖИЛТ 397 МЕТР
-Өнгөрсөн зургаадугаар сард Өвөрмонголд болсон тэмцээнд Гарамгай мэргэн Ц.Хүдэрчулуун 400 метрийн хол зайд харваж түрүүлжээ. Түүний амжилтыг Монголдоо холч харвааны рекорд тогтоолоо гэцгээж байгаа нь үнэн үү?
-Улсын баяр наадмаар эрэгтэй 75, эмэгтэй 65 метрийн зайнаас харвадаг. Тэгвэл Монголын холч харвааны дээд амжилт нь 397 метр. Энэ амжилтыг спортын мастер Б.Энхсайхан тогтоосон. Тэгэхээр Хүдэрчулуун мэргэн холч харвааны рекордыг тогтоосон боловч Монгол Улсдаа явуулсан албан ёсны тэмцээн биш учир тооцохгүй. Холч харвааны УАШТ-ийг Монгол Улсдаа өнгөрсөн тавдугаар сард явуулж, шигшээ таван харваач үлдсэн.
Шигшээ харвааг долоодугаар сарын 13-ны өдөр ”Чингисийн хүрээ” жуулчны баазад зохион байгуулна. Энэ жилийн рекорд эвдэгдэх, эсэх нь тэр тэмцээнээс тодорхой болох юм. Ер нь бол манай түүхэн амжилт бол 505 метр. Есүхэй мэргэн 335 алд газарт харвасан гэдэг. Тэрийг метрт шилжүүлбэл 505 метр болдог. Холч харвааны энэ амжилтыг дэлхийн бүх улс орнууд мэднэ, холч харвааны дэлхийн дээд амжилт гэж үздэг.
Сураар хичээллэдэг хүн архи дарснаас хол байдаг. Хүүхэд бол компьютер тоглоом, гар утас зэрэг цахим хэрэгслээс хол байна. Ахмад хүнийг хүндэлж сурна.
Есүхэй мэргэн 1225 онд тогтоосон энэ амжилтаараа монгол харваачийн гайхамшгийг мөнхлөн үлдээсэн. Тэр үед нум сум урлах технологи өнөөгийнх шиг хөгжөөгүй байсан. Гэтэл манайхан тийм сайн нумаар энэ амжилтыг эвдэж чадахгүй байна шүү дээ. Нум сум бүтээх нь агуу ухаан байж. Манайхан дандаа өв соёлоо алдаж байдаг.
-Нум сумыг үйлдвэрлэлийн ямар ч шат дамжлагагүй, бүгдийг гараар урлана биз дээ?
-Тийм ээ. Дэлхийн хамгийн том онгоц болох БОИНГ-730-ын далавчийг тогтоосон технологи нь монголчуудын нум сумны шөрмөс наах аргаар хийж бүтээсэн гэж хэлдэг. Тэр технологио одоо манайхан өөрсдөө мэдэхгүй. Үүнд төр засаг ч анхаарал тавьдаггүй. Энэ нарийн технологио өөрсдөө эзэмшиж, гаднаас хэдэн сая доллар олох бололцоотой шүү дээ.
Үндэсний өв соёлоо тээж байгаа хүмүүсийг тоодоггүй нь энэ дээр ч харагддаг. Сурчид харвахаас гадна түүхээ маш их судалдаг. Би бөх, морины түүхийг сайн мэдэхгүй. Гэхдээ монголчууд зөвхөн морио унаад гар хоосон дэлхийг байлдан дагуулаагүй. Манжийн үеэс л булцуут сумаар харваж эхэлсэн мэтээр ойлгож, ярих хүн бий. Гэтэл Тэмүүжин, Жамуха хоёр анд барилцахдаа булцуут сумаа солилцсон гэж Нууц товчоонд өгүүлсэн байдаг.
-Монголын түүхэнд эрхий мэргэн харваачдын талаар өгүүлсэн ном товхимол байдаг уу?
-Үндэсний сурын холбооноос түүхийн эх сурвалж гэхээс илүү харваачдад зөвлөх мэдээллийн чанартай ном гаргаж байж. Бид БСШУС-ын яаманд хоёр төсөл бичиж өгснийг хоёуланг нь дэмжсэн. Нэгдүгээр төсөл нь, сурын харвааны үүсэл хөгжлийн түүхийн судалгаа. Энэ төсөлд 150 сая төгрөг төсөвлөсөн ч хассаар 17 сая төгрөг болгосон байна. Гэхдээ бага гэж голохгүй. Энэ төсвөөр тодорхой хэмжээний мэдээлэл цуглуулна. Архивт маш их мэдээлэл байдаг ч тэрийг үзсэн хүн бараг байхгүй.
Архивын материалыг шүүхээс эхлээд судлах ажил их байгаа. Хоёр дахь төсөл нь, Монгол Улсад үндэсний сурын холбооны шүүгчийг бэлтгэх сургалт явуулна. Сурын спортод харваачид нь өөрсдөө шүүгч байдгаараа онцлогтой. Манай улсын 330 сумын 175 сум нь л харваачтай. 155 сум нь харваачгүй учир баяр наадмаар сурын харвааны тэмцээн болдоггүй. Монгол бол сурын спортыг хөгжүүлэх талаар дэлхийд үүрэг хүлээсэн улс.
Яагаад гэвэл 2010 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдөр Монгол наадам буюу эрийн гурван наадмыг ЮНЕСКО-гийн дэлхийн биет бус соёлын өвд бүртгүүлсэн. Тийм учраас Монгол Улс эрийн гурван наадмаа дэлгэрүүлж хөгжүүлэх ёстой. Сур харвааг хөгжүүлэх зарлигийг 2002 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди гуай гаргасан. Бид харваачгүй байгаа 155 суманд дөрвөн жил хэрэгжүүлэх төсөл бичсэн. Энэ жил эхний 30 суманд төсөл хэрэгжүүлнэ. Харваачдаа бэлдэж, тэмцээнд уралдаан явуулах дүрэм, журмыг нь энэ төслийн хүрээнд заагаад өгье, ингэвэл үндэсний сурын спорт хөгжинэ гэж үзэж байгаа.
-Зүүн аймгуудад сурын спорт сайн хөгжсөн байх, тийм үү?
-Зүүн аймгуудад илүү хөгжсөн гэхээс илүү хөгжих ёстой аймгууддаа хөгжөөгүй байна.
Жишээ нь, Сурын спортын цол, зэргийг 1958 оноос олгож эхэлсэн. Үндэсний сурын хамгийн анхны спортын мастер цолыг Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын уугуул, Монгол Улсын мэргэн Жамбасамбуу гэдэг хүн авч байсан түүхтэй. Мэргэн харваачийн өлгий нутаг атал одоо нэг ч харваачгүй байна л даа.
ӨНГӨРСӨН ЖИЛ МАНАЙ ХАМГИЙН ЗАЛУУ ХАРВААЧ 2.4 НАСТАЙ БАЙСАН
-Хүүхдийг хэдэн наснаас нь сур харвуулж эхэлбэл тохиромжтой вэ?
-Өнгөрсөн жилийн наадмаар манай хамгийн залуу харваач хоёр нас дөрвөн сартай хүүхэд байсан. Хүүхдийн нас насанд тохирсон зайд, өөрт нь таарсан нум, сумаар харвуулна шүү дээ.
-Нум, сум урладаг хүн манайд олон байдаг уу?
-Харвах сонирхолтой хүн нэмэгдэхийн хэрээр нум, сум урлал ч хөгжиж байна. 3-4-хөн жилийн өмнө 10-аад үйлдвэрлэгчтэй байсан бол одоо 30-40-өөд хүн нум, сум урлаж байна.
-Таны татаж байгаа нум хэдэн кг ачаа үүрсэнтэй тэнцэх вэ?
-Эрчүүдийн татаж байгаа нум 30-35 кг жинтэй ачаа өргөсөнтэй адил. Эмэгтэйчүүдийнх 20-30 кг байгаа. Энэ бол зөвхөн эрхий хуруунд ирж байгаа ачаалал юм.
Сурын спортоор хичээллэж байгаа хүн эрдэж болохгүй, эцсийн сумаа тавьж дуусаад л санаа амрах ёстой.
-Манай улс хэчнээн харваачтай бол?
-Манай улс албан бус тоогоор 4000 гаруй харваачтай. Яг идэвхтэй харваж байгаа 600 гаруй харваач бий. Гэтэл Өвөрмонголд сүүлийн 10 хүрэхгүй жилд харваа маш хурдацтай хөгжиж байна. Одоо 10 мянга гаруй харваачтай болсон. Төр засаг нь дэмжиж, харваачдаа урамшуулж байна. Өвөрмонголчууд сарамбай харваа буюу манай эртний малын арьсыг татаж тэлээд бай болгож харвадаг харваагаар харвадаг. Тэр нар 2010 онд 1000 харваачийг Гиннест бүртгүүлсэн.
-Таны бодлоор сур харваж байгаа хүнд анхаарах гол зүйл нь юу вэ?
-Сурын спортоор хичээллэж байгаа хүн эрдэж болохгүй, эцсийн сумаа тавьж дуусаад л санаа амрах ёстой. 40 дэх сумаа тавиад бас санаа амарч болохгүй. Адилхан оноотой хүн байвал бас товх харвана. 1992 оны баяр наадмаар шиг санаж байна. Манай Дархан мэргэн Даваахүү 36 сумандаа 35 оносон, дараагийн хүн нь 36 сумандаа 31 оносон байсан. Энэ хоёр харваач сүүлийн дөрвөн сумаа тавьж байв.
Тэр жилийн наадмаар Японы иргэн цоо шинэ Ямаха мотоцикл авчраад түрүүлсэнд нь өгнө гээд сурын талбайд тавьчихсан. Сурын харваанд анх удаа том бай шагнал өгч байсан нь тэр. Даваахүү мэргэн дөрвөн сумаар илүү учир түрүүлэх нь ойлгомжтой тодорхой байлаа. 36 сумандаа ганцхан алдсан хүн дөрвөн суманд юу гэж алдах вэ гэж наадамчид бас бодож байсан. Даваахүү мэргэн мотоциклоо үзээд, наадмын дараа унаад явах хүндээ хэлж байсан гэдэг. Тэгээд харватал дөрвөн сумаа оноогүй. Гэтэл 31 оноотой нэхэж явсан харваач дөрвөн сумаа бүрэн оноод гүйцсэн.
Оноо тэнцсэн учир товх харваад товхоо авч байсан. Тэгэхээр сур харваж байхад хэн түрүүлэх нь эцсийн мөчид л тодордог болдог. Өнгөрсөн жилийн наадмын мэргэн ч эцсийн мөчид тодорсон. Манай Ёндон мэргэн 38 оноотой, дараа нь 37-гийн буурьтай хоёр хүн байсан. Түрүүлдэг залуу маань 36 оноотой, 4-5-д орох уу гэж байсан хүн. Гэтэл эхний гурван хүн гурвуулаа алдаад, түрүүлж явсан Ёндон мэргэн хоёр алдаад, залуу харваач Дэмбэрэлсайхан маань дөрвөн сумандаа дөрөв алдаад, эцэст нь товхолж харваад түрүүлж байлаа. Ийм тохиолдол зөндөө.
-Хүнийг маш сайн хүмүүжүүлж, төлөвшүүлдэг спорт юм байна?
-Сурын спорт хүнийг тэгж хүмүүжүүлдэг. Ам бардаж болдоггүй. Хүн биеэ барьж, сэтгэл хөдлөлөө удирдаж сурч байна. Өнөөдөр Ардын хувьсгалын 96 жилийн ой болж байхад 40 сумандаа 40 оносон гуравхан хүн бий. 1995 оны наадмаар Даваахүү мэргэн, 2014 онд Ерөнхий сайдын ивээл дор болсон төвийн бүсийн чуулганы харваагаар Дархан мэргэн Оюунчимэг 40 оносон.
Өнгөрсөн жил Булган аймгийн баяр наадмаар Отгонбаяр мэргэн 40 сумандаа 40 оносон. Энэ бол гайхамшиг, харваач болгоны мөрөөдөл юм. Энэ бол азаар шийдэгддэг асуудал биш. Бүтэн жилийн бэлтгэл, уйгагүй хөдөлмөр шингэсэн амжилт. Үнэхээр алдвал өөрөөсөө өөр хэнийг ч буруушаах үндэсгүй спорт юм даа.