Сонгуулийн ерөнхий хорооны өнөө өглөө 09.00 цагт хуралдаж гаргасан шийдвэрээ танилцууллаа. Хуралдаанаараа хоёр тогтоол гаргасэн гэж СЕХ-ны дарга Ц.Содномцэрэн мэдээлэв.
Нэгдүгээрт, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг баталлаа. Хоёр дахь санал хураалтад саналаа өгсөн 1.207.787 сонгогчоос:
- М.Энхболд- 497.067 буюу нийт сонгогчийн -41.16 хувь
- Х.Баттулга- 611.226 буюу нийт сонгогчийн -50.61 хувийн санал авсныг баталсугай гэсэн тогтоол гаргалаа.
Сонгогчийн нэрийн жагсаалтад 1.990.797 иргэний нэр байснаас ирц 60.67 хувьтай гарсан байна. .
Хоёрдугаарт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай УИХ-д өргөн мэдүүлэх тогтоол гаргалаа. СЕХ тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ гэв.
СЕХ уг тогтоолын төслийг өнөөдөр 10.00 цагт УИХ-ын дарга М.Энхболдод өргөн мэдүүлэх юм байна.
Зургийг: mpa.mn