Маргааш УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг баталгаажуулна

Сэтгүүлч Э.Оргил GoGo.mn

2017-07-09 17:15 GMT+8

УИХ-ын дарга М.Энхболд өнөөдөр “УИХ-ын ээлжит бус чуулган товлон зарлах тухай”, “Ажлын хэсэг байгуулах тухай” хоёр захирамж гаргалаа.

Эхний захирамжид Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2017 оны долоодугаар  сарын 10-ны өдөр зарлан хуралдуулж,

1. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төсөл

2, “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төсөл хэлэлцэхээр заасан байна.

Уг тогтоолд ээлжит бус чуулганыг 10-ны өдрийн даваа гарагийн 09.00 цагт эхлэхээр товложээ.

Хоёр дахь захирамжаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Халтмаагийн Баттулгын тангараг өргөх ёслол, хүндэтгэлийн ажиллагааны бэлтгэлийг хангаж, зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг УИХ-ын дэд дарга Я.Санжмятаваар ахлуулан байгуулжээ.

Ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон ажиллах бөгөөд гишүүдийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Н.Энхболд, Д.Эрдэнэбат, Ш.Раднаасэд, Б.Саранчимэг, С.Эрдэнэ нарын хүмүүс багтжээ.  

 

GoGo Facebook Хуудас
 
 
Дараагийн Ерөнхий сайд хэн болоосой гэж та хүсч байна вэ?
Нийт 5157 санал өгсөн байна.

Дээшээ