УИХ-ын ээлжит бус чуулган Төрийн ордонд болж байна. Хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөх эсэх буюу Х.Баттулга ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх эсэхийг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд үг хэлж байна.
УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат: Ерөнхийлөгч бүх ард түмний эв нэгдлийн бэлэг тэмдэг атал үүний яг эсрэг хүн Ерөнхийлөгч боллоо. СЕХ хатууд нь хатуу, зөвд нь зөв байх хэрэгтэй. Үндсэн хуулийн хууль дээдлэх ёс хаачсан бэ? Сонгуулийн тухай хуулийн олон заалтыг зөрчсөн байтал сонгууль шударга боллоо гэх юм. Шударга биш байсныг ард түмэн мэднэ.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: Олон талаараа анхдагч сонгууль боллоо. Анх удаа 2 шатлалтай сонгууль боллоо. Анх удаа маш их хар мэдээг цацлаа. Анх удаа гэмт хэрэгт сэжиглэгдсэн хүн Монгол Улсын Ерөнхийлөгч боллоо.
Сонгууль дууслаа. Амьдрал цааш үргэлжилнэ. Наадмын дараа намар гэдэг. Үе үеийн ерөнхийлөгч нар эрх мэдлээ өргөтгөх оролдлогыг хийсээр ирсэн тул Монгол Улс Ерөнхийлөгчийн засаглалтай мэтээр хүмүүс ойлгох боллоо. Монгол хуультай, төртэй улс бол сонгуулийн хуулиа цэгцлэх цаг болжээ. Эхний шатны сонгуулийн маргааныг шүүх шийдвэрлээгүй байхад дараагийн санал хураалт болж өнгөрлөө. Ийм учраас сонгуулийн ирц буурсан байна. Үндсэн хуульд яаралтай өөрчлөлт хийх цаг болжээ.