Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Төрийн ордны их танхимд тангаргаа өргөхөд бэлэн болоод байна.
УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, Үндсэн хуулийн цэц, Дээд шүүх, Ерөнхий прокурорын газрын дарга нар, манай улсад суугаа элчин сайдууд ёслолд оролцож байна. Х.Баттулга,
-Монгол улсын тусгаар тогтнол, эв нэгдэл, шударга ёсны төлөө шударгаар ажиллахаа батлан тангараглая гэв.
Бүрэн эрхийн хугацаа нь дууссан өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шинэ ерөнхийлөгчид төрийн тамгыг өргөн барилаа.
УИХ-ын нэрийн өмнөөс шинэ Ерөнхийлөгчид УИХ-ын дарга М.Энхболд баяр хүргэлээ. Тангараг өргөсөн мөчөөс эхлэн Та Үндсэн хууль болон бусад хууль тогтомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх ажил албандаа орж байна гэж УИХ-ын дарга М.Энхболд танилцуулав. Мөн тэрээр өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид талархал илэрхийлэн, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.
Дараа нь төрийн дуулал эгшиглэв. Шинэ Ерөнхийлөгчид иргэдийн төлөөлөл баяр хүргэн, үг хэллээ. Монгол Улсаа дэлхийн жишигт хүргэсэн улс болгон хөгжүүлэх ерөөлийг өргөв.
Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын ээж Ц.Должинсүрэн хүүдээ мөнгөн аягатай сүү өргөн барихад танхимд цугласан олон баяр хүргэн, алга ташлаа.
Х.Баттулга УИХ-д болон ард түмэндээ хандаж үг хэлэв.
-Монголчуудаа, элэг нэгт ахан дүүсээ, Миний бие тангаргаа өргөлөө. Надад хүлээлгэж буй их итгэл найдвар хариуцлагыг ард түмний төлөө ажиллах дуудлага хэмээн хүлээн авч байна.