Их Монгол Улс байгуулагдсаны 811, Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр наадмын хурдан азарганы уралдаанд 172 алтан туурт тоосоо өргөхөөр бүртгүүлжээ.
08.00 цагаас эхлэх байсан уралдаан даруй хоёр цагаар хойшлон 98 азарга гарааны зурхайгаас хөдөллөө.
Өнгөрсөн жилийн азарганы уралдаанд 177 хурдан хүлэг тоосоо өргөж, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул Монгол Улсын алдарт уяач Т.Болдбаатарын магнай халиун түрүү магнай болж байсан билээ.
Харин энэ жилийн наадамд
- Улс бүсийн тав түрүүлж, найм айрагдсан Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул Т.Болдбаатарын халиун азарга
- Төв аймгийн Зуунмод сумын уугуул Монгол Улсын Тод манлай уяач Т.Ихбаярын хүрээтэй чандмань,
- Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул Монгол Улсын Тод манлай уяач Д.Хишигжаргалын зээрд,
- Өнгөрсөн жилийн аман хүзүү Төв аймгийн Баянцагаан сумын харьяат, аймгийн алдарт уяач Д.Баянбатын наран хонгор,
- Сүхбаатар аймгийн Дарьганга Монгол Улсын Манлай уяач Ч.Улааны зээрд,
- Завхан аймгийн Улиастай сумын уугуул Монгол Улсын Тод манлай уяач Л.Цандэлэгийн халтар,
- Архангай аймгийн Түвшрүүлэх сумын уугуул МУ-ын манлай уяач Ө.Пүрэвбаатарын загал,
- Говь-Алтай аймгийн Тайшир сумын уугуул аймгийн алдарт уяач Д.Балдандоржийн цагаан хул зэрэг азаргууд тоосоо өргөхөөр бүртгүүлсэн байна.