Их Монгол Улс байгуулагдсаны 811, Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр наадмын хурдан азарганы уралдаанд 98 алтан туурт тоосоо өргөж, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул Монгол Улсын алдарт уяач Т.Болдбаатарын магнай халиун хоёр дахь удаагаа түрүүллээ.
Т.Болдбаатараас баярынх нь сэтгэгдлийг сонслоо.
Тэрбээр, “Халиун азарга маань урамтай сайхан уралдаж түрүү авсанд туйлын их баяртай байна. Хөвсгөл түмнийхээ аз буян заяа, нутгийн зон олон уул ус маань түшиж сайхан уралдлаа.
Өмнө нь улс бүсийн таван түрүү, найман айраг авч байсан. Тахиа жилийн босгон дээр Монгол Улсын Манлай уяач цолоор шагнасан. Манлай уяач цолоо улсын түрүүгээр мялааж байна даа” гэсэн юм.