Энэ жилийн баяр наадмаар Шадар сайд У.Хүрэлсүх хурдан морины уралдаан зохион байгуулах салбар хорооныхонд Монгол, эрлийз морьдыг ялгаж уралдуулах асуудалд онцгой анхаарал хандуулан ажиллах үүрэг өгсөн.
Энэ дагуу өчигдөр эхэлсэн хязаалан насны морьдын шүдэлгээнээс нэлээд олон морьдыг эрлийз хэмээн хассан юм.
Шүдлэн насанд гэхэд л нийт бүртгүүлсэн морьдын 70 хувь нь хасагдсан. Ингэхдээ үүлдэрлэг байдал, сэрвээний өндөр, тавиач хүүхэд гэсэн шалтгаанаар хассан байна.
Хязаалангийн уралдааны айргийн таваас хасаж, баяр урагшлуулсан зэрэг уяачдын дунд бухимдалтай асуудал үүсээд байгаа юм.
Наадамчин олон эрлийз болон Монгол морийг ялгаж уралдуулах нь зөв гэж үзэж буй. Гэвч ингэхдээ эрлийз болон Монгол морио ялгахгүй байна хэмээн бухимдаж байна.
Архангай аймгийн Жаргалант сумын уяач Б.Бархан: Их насанд уралдахаар бүртгүүлээд хасагдчихлаа. Гэхдээ уралдаанч хүүхэд том байна гэх шалтгаанаар хасагдсан. Бүртгэл хийж авсан хэр нь өндөр байна гээд 14-тэй хүүхдийг маань хасчихсан. Өчигдөр шүдлэн насанд бас нэг үрээгээ хасуулсан. Энэ жилийн наадамд маш олон морийг хасаж байна. Эрлийз Монголоор нь ялгаж уралдуулж байгаа нь зөв. Гэвч ялгахгүй байна шүү дээ. Өчигдөр жинхэнэ Монгол адууг хасчихсан. 13-нд эрлийз насанд уралдаад монгол адуу яаж ч бодсон гүйцэхгүй шүү дээ. Гомдолтой байна.
Сүхбаатар аймгийн уяач: Их насны уралдаанаас нэг үрээгээ сэрвээний өндрөөр хасуулчихлаа. Гомдолтой байна. Үнэндээ хурдан морины салбар хороо эрлийз, цус ойртсон, монгол гээд адуугаа ялгаж чаддаггүй юм байна. Эрлийз, монголоор нь ялгаж уралдуулах нь зөв. Уяач болгон л тэгж хэлнэ. Гэхдээ ялгаж чадахгүй байгааг хүн болгон л харж байна. Хурдан морины салбар хороо шүдэлгээгээ ил тод хийх хэрэгтэй. Тэрийг нь телевизээр шууд дамжуулах хэрэгтэй байна. Тэгэхгүй бол хүн ч оруулахгүй байж байгаад эрлийз гээд л хасчихаж байна. Ил тод байх хэрэгтэй.
Харин энэ талаар хурдан морины салбар хорооны нарийн бичиг Ц.Галбадрах “2015 оны долдугаар сарын 1-нд монгол болон эрлийз морьдыг ялгаж уралдуулах журам гаргасан. Үүнд сэрвээний өндөр, тухайн морины сэрвээний өндөр тэнцэж байсан ч чих хоншоор зэрэг галбирыг хардаг. Өнгөрсөн жилүүдэд ч хасагдаж байсан. Гэхдээ цөөн тоогоор байсан. Харин энэ жилийн хувьд сайн шалгаж, хасах чиглэл өгсөн. Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэнгийн томилсон комисс эрлийз болон Монголоор ялгаж байна” гэсэн тайлбарыг өгсөн юм.