Тулгар төр байгуулагдсаны 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр наадмын их насны морьдын уралдаан өчигдөр боллоо.
Энэ жилийн наадамд 307 их насны морьд бүртгүүлснээс 261 алтан туурт тоосоо өргөв. Үүлдэрлэг байдлаар 13, сэрвээний өндрөөр 8, морь тавиач хүүхдээр унуулсан шалтгаанаар 10 морь хасагдсан юм.
Ингээд Төв аймгийн унаган морь, Өвөрхангай аймгийн Уянга сумын уяач Ч.Бямбасүрэнгийн уясан, "Ар голд" ХХК-ийн захирал Ч.Бямбасүрэнгийн хар саран зүстэй адуу 40 минут 44.46 секундэд хурдлан торгон жолоогоо өргүүллээ.
Аман хүзүүнд Төв аймгийн Н.Мөнхзоригийн хул давхар онги 40 минут 44 секундээр, айргийн гуравт н.Лхагвасүрэнгийн буурал зуузай 40 минут 45 секундээр, айргийн дөрөвдүгээрт Дархан-Уул аймгийн Хонгор сумын харьяат Д.Тамирхүүгийн хүрэн халзан 40 минут 48 секундээр, айргийн тавд Төв аймгийн Баянцагаан сумын уяач А.Ууганбаярын зээрд морь 40 минут 55 секундээр тус хурдаллаа.