Жил бүрийн наадмаар буюу жилдээ нэг удаа Төв цэнгэлдэх хүрээлэн олны хөлд дарагддаг. Нийслэлчүүд тэр чигээрээ нүүгээд ирэв үү гэлтэй дүр зураг наадмын эхний өдрүүдэд угтана. Бид ч үүнд дасал болжээ.
Харин энэ жил цэнгэлдэх тойрон баярлах гэсэн гадаад, дотоодын иргэд өмнөхөөс илүү олон байлаа.
Цэнгэлдэхийн гол хаалганы урд төрийн өндөрлөгүүд, УИХ-ын гишүүдийн машин тавих томоохон талбай бий. Энэ талбайг төмөр хашаагаар хашчихдаг тул энэ хэсэгт иргэд өөд өөдөөсөө хараад наалдах шахан, арайхийж зөрж байлаа.
Наадмын нээлтийн тасалбар эрэлт ихтэй байсан талаар бид өмнө нь мэдээлсэн. 1958 онд барьсан Төв цэнгэлдэх хүрээлэн 20 мянган хүний суудалтай. Үүний 3000-ыг жуулчдад зориулж, тусгай тасалбар худалддаг. Тэгэхээр 17 000 орчим хүн л наадмын нээлтийн ёслолыг үзэх боломжтой.
Баярлууштай нь цэнгэлдэхийн гадаа наадамлаж буй иргэдэд зориулан хэд хэдэн газарт том дэлгэц байрлуулжээ (дуу дүрсний чанар нь маш муу). Үүгээр дотор болж нээлтийн ёслолыг үзэх иргэд олон байв. Гэвч дэлгэцийн урд ямар ч сандал байрлуулаагүй тул иргэд зогсоогоороо үзэж байв. Давхар сандал байрлуулчихвал илүү тухтай үзэх юм даа.
Төв цэнгэлдэхийг зорин ирэх иргэдийн дийлэнх нь наадмын хуушуураас амсах гэж ирдэг. Энэ жил Төв цэнгэлдэх хүрээлэнд хуушуурын 400, худалдааны 100 ААН-д үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгожээ. Гэсэн ч 11-ний өдрийн үдээс өмнө хуушуурын гэрүүд пиг дүүрэн байв. Иймд зарим газарт түүхий хуушуур борлуулсан. Уг нь Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайг зөв зохион байгуулчихвал хүмүүс нь чихэлдээд, тогооч нар хуушуураа хурдан хийх гэж яарахгүй баймаар.
Явган зорчигчийн засмал замын хоёр талаар л хуушуур, үйлчилгээний асруудыг эгнүүлэн босгодог. Уг нь сул шороон талбай зөндөө бий. Тэр газраа зүлэгжүүлэн, явган хүний зам тавьчихвал хажууд нь олон асар нэмээд барьж болохоор харагдана.
Төв цэнгэлдэхийн талбай жилээс жилд хумигдаж байна. Цэнгэлдэхийн зүүн болон урд талд угаасаа Рапид харшийг наалдуулаад барьчихсан. Харин баруун талын газар нь улам багасч, хашаа дотогш түрсээр байна. Ердөө жилийн өмнө сур харваачид цэнгэлдэхийн баруун талын задгай талбайд бэлтгэлээ хийдэг байсан бол одоо тэнд барилга барихаар зэхэж байна.
ХҮҮХДИЙН ТӨЛБӨРТЭЙ ТОГЛООМУУДЫГ ЦЭГЦЭЛЬЕ
Залуу ээж аавууд бага насны хүүхдээ дагуулан цэнгэлдэхийг зорих нь их. Хүүхдэд зориулсан мини парк цэнгэлдэхэд ажиллаад удлаа. Гэвч тэдгээр тоглоомыг нэгтгэн, нэг газарт бөөгнүүлэн, Хүүхдийн мини парк эсвэл Багачуудын цэнгэлдэх гээд нэрлэчихвэл зорьж очих ээж аавуудад илүү амар.
Энд тэнд тааралдах хүүхдийн автомат тоглоомууд дуу чимээ ихтэй нь наадам олонд тээртэй. Харин дээр нь суун хөгжилдөх багачууд үүнийг нь анзаарахгүй. Хийлдэг гулсуур, завь гэх мэтээр жилээс жилд хүүхдийн тоглоомын тоо төрөл нэмэгдэж байна. Харин өнгө үзэмж, аюулгүй байдлыг хангах үзүүлэлт нь тэр чинээгээр өссөн үү гэвэл үгүй.
Үндэсний соёл амралтын хүрээлэн наадмын өдрүүдэд мөн л хөл ихтэй байжээ. Тэд “Хүүхдийн эрийн гурван наадам”, “Silence white” party, “Дээлтэй Монгол”, “Амьд хөгжлийн тоглолт”, “Түмэн эх чуулгын тоглолт”, “Циркийн тоглолт”, “Хөгжөөнт тоглоом”, “Олиггүй үнэг” хүүхэлдэйн жүжгийг толилуулахаар бэлтгэжээ. Тэгвэл Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ч мөн ийм үйл ажиллагаа зохион байгуулж болно. Тэгвэл нийслэлийн зүүн хэсэгт оршин суудаг иргэд заавал Төв цэнгэлдэхийг зорихгүй, иргэд хаа хаанаа тав тухтай наадамлана.
Уг нь Хүй долоон худагт зохион байгуулдаг наадмын үйл ажиллагаа улам сайжирч байгаа ч өдрөөс өдөрт хүн нэмэх нийслэлчүүдэд 60 жилийн настай Төв цэнгэлдэх хүрээлэн даанч багадаж байна.