Баасанхүүгийн Ёндон түрүүлж Монгол Улсын даян мэргэн боллоо

Б.Эрмүүн GoGo.mn

2017-07-12 15:46 GMT+8

Үндэсний сурын талбайд шилдгээр шалгарч үлдсэн 16 харваач цэц мэргэнээ сорилоо.

Эрэгтэйчүүдийн шилдэг найман харваачийн тэмцээнд Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул ХХЕГ 208-р анги хилчин спорт хороо, Есүйнхэй мэргэн клубын харваач Монгол улсын мэргэн Баасанхүүгийн Ёндон түрүүлж Монгол улсын даян мэргэн боллоо.

Тэрбээр 33 оноотой босч, дөрвөн сумаа алдалгүй онож, 37 оноогоор Монгол улсын даян мэргэн болсон байна.

2-р байранд, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын харьяат Мондэ багийн харваач МУ-ын Спортын мастер Баатархүүгийн Бумцэнд 36 оноогоор,

3-р байранд, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын уугуул Орхон аймаг АПУ трейдинг компани, Хангарьд спорт клубын харваач МУ-ын Спортын мастер, аймгийн мэргэн Алагаагийг Энхтөр 33 оноогоор тус тус удаалсан байна.

Эмэгтэйчүүдийн харваанд Дорнод аймгийн Дашбалбар сумын уугуул, алдар спорт хороо, зэвсэгт хүчний 284 дүгээр ангийн харваач, Жем интернэйшнл компаний харваач МУ-ын спортын мастер, аймгийн мэргэн Батбаярын Баярчимэг 34 оноогоор тэргүүлжээ.

2-р байранд, Сүхбаатар аймгийн Асгат сумын уугуул Петровис багийн харваач Спортын мастер Баяндүүрэнгийн Аззаяа 33 оноогоор,

3-р байранд, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын уугуул Улаанбаатар хотын 52 дугаар сургуулийн багш, Мондэ компанийн харваач МУ-ын мэргэн Бадам-Очирын Пунсалдулам 31 оноогоор тус тус удаалсан байна.

GoGo Facebook Хуудас
 
 
Утаанаас салахын тулд ямар арга хэмжээ авах нь хамгийн зүйтэй вэ?
Нийт 784 санал өгсөн байна.

Дээшээ