Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Үндэсний их баяр наадмын сурын харваанд түрүүлсэн харваачдад шагнал гардууллаа.
Ерөнхийлөгчийн зарлигаар Үндэсний сурын харвааны тэмцээнд тэргүүн байр эзэлсэн харваачдад улсын цол олголоо.
Үндэсний сурын харваанд эрэгтэй харваачдаас Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул ХХЕГ 208-р анги хилчин спорт хороо, Есүйнхэй мэргэн клубын харваач Монгол улсын мэргэн Баасанхүүгийн Ёндон түрүүлж Монгол улсын даян мэргэн боллоо.
Тэрбээр 33 оноотой босч, дөрвөн сумаа алдалгүй онож, 37 оноогоор Монгол улсын даян мэргэн болсон байна.
2-р байранд, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын харьяат Мондэ багийн харваач МУ-ын Спортын мастер Баатархүүгийн Бумцэнд 36 оноогоор,
3-р байранд, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын уугуул Орхон аймаг АПУ трейдинг компани, Хангарьд спорт клубын харваач МУ-ын Спортын мастер, аймгийн мэргэн Алагаагийг Энхтөр 33 оноогоор тус тус удаалсан байна. /Монгол Улсын Гоц харваач цол олгов/
Эмэгтэйчүүдийн харваанд тэргүүлсэн Дорнод аймгийн Дашбалбар сумын уугуул, алдар спорт хороо, зэвсэгт хүчний 284 дүгээр ангийн харваач, Жем интернэйшнл компанийн харваач МУ-ын спортын мастер, аймгийн мэргэн Батбаярын Баярчимэгт Монгол Улсын мэргэн цол олголоо.
2-р байранд, Сүхбаатар аймгийн Асгат сумын уугуул Петровис багийн харваач Спортын мастер Баяндүүрэнгийн Аззаяа 33 оноогоор, / Монгол Улсын гарамгай харваач цол олгов/
3-р байранд, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын уугуул Улаанбаатар хотын 52 дугаар сургуулийн багш, Мондэ компанийн харваач МУ-ын мэргэн Бадам-Очирын Пунсалдулам 31 оноогоор тус тус удаалсан байна.