GoGo мэдээний агентлаг Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэдээллийг та бүхэндээ шуурхай хүргэн ажиллалаа.
Энэ жилийн наадмыг УДЭТ-ын найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар найруулсан. Тэрээр хоёр дахь жилдээ ийнхүү наадмын нээлт, хаалтыг найруулж буй юм. Наадмын нээлтэд 4000 гаруй урлагийнхан болон алдарт эхийн одонтой 80 ээж оролцлоо. Нээлт бүхэлдээ монголчуудын түүхийг харуулсан юм. Жангарын туулиас эхэлсэн өгүүлэмж Аттила хаан, Бөртэ Чоно Гоомаралын домгоор үргэлжилж, Их эзэн Чингис хааны үеэс орчин цагийг хүртэл өрнөсөн юм. Чингис хааны хэсэг наадамчдын сэтгэлийг хөдөлгөж байсныг зориуд дурьдах хэрэгтэй. "Урьд хожид болоогүй сайхан нээлт боллоо" хэмээн ярих хүн цөөнгүй байлаа.

Мөн Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга анхныхаа наадмыг нээсэн юм.
Эрийн гурван наадмын тоймыг хүргэж байна.
ХҮЧИТ БӨХ:
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 512 бөх барилдсанаас, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат улсын харцага Ц.Содномдорж ТҮРҮҮЛЖ, Увс аймгийн Улаангом сумын харьяат улсын харцага Ө.Бат-Орших ҮЗҮҮРЛЭЛЭЭ.
Хүчит бөхийн барилдаанд НАЧИН ЦОЛТОН ЗУРГАА төрлөө.
Нэр |
Нутаг |
Давсан бөх |
Б.Бат-Эрдэнэ |
Булган аймгийн Гурванбулаг сум |
Улсын харцага Ө.Даваабаатар |
Д.Тамир |
Булган аймгийн Бүрэгхангай сум |
Улсын арслан Пүрэвийн Бүрэнтөгс |
Б.Хишигбаатар |
Говь-Алтай аймгийн Чандмань сум |
Улсын гарьд Н.Ганбаатар |
Г.Ганжад |
Төв аймаг Сүмбэр сум |
Улсын аварга Ч.Санжаадамба |
Б.Серик |
Баян-Өлгий Улаанхус |
Улсын харцага Т.Баасанхүүгээр |
Ж.Дагва-Очир |
Архангай Батцэнгэл |
Дархан аварга Г.Өсөхбаяр
|
ХАРЦАГА ЦОЛТОН хоёр төрлөө.
Нэр |
Нутаг |
Давсан бөх |
Аймгийн арслан М.Бадарч |
Архангай аймгийн Цэнхэр сум |
Улсын начин Ч.Батчулуун |
Аймгийн арслан О.Хангай |
Ховд аймгийн Буянт сум |
Улсын начин Б.Серик |
ЗААН ЦОЛТОН хоёр төрлөө.
Нэр |
Нутаг |
Давсан бөх |
Н.Түвшинбаяр |
Булган аймгийн Сайхан сум |
Аймгийн арслан О.Хангай |
Н.Жаргалбаяр |
Сэлэнгэ аймаг |
Улсын аварга Г.Эрхэмбаяр |
УЛСЫН ХАРЦАГА Өлзийтогтохын Бат-Орших боллоо.
Цэдэвийн Содномдорж УЛСЫН АРСЛАН боллоо.
Хүчит бөхийн барилдааны тоймыг ЭНД ДАРЖ, харин ҮР ДҮНГ ЭНД ДАРЖ хүлээн авна уу.
ХУРДАН МОРЬ:
Шадар сайд У.Хүрэлсүхийн “Монгол наадмаар Монгол морь уралдах ёстой” гэсэн үүргийн дагуу бүртгүүлсэн морьдоос нэлээд нь хасагдсан онцлог наадам боллоо. Хурдан морьдын уралдааны тоймыг ЭНД ДАРЖ хүлээн авах боломжтой.
ХЯЗААЛАН НАС:
Хязаалан насанд нийт 304 хязаалан бүртгүүлснээс 127 нь уралдсан. Ингээд барианд орсны дараа дахин шүдэлж, эхний аравт орсон морьдыг дахин хасан байр урагшлуулсан юм.
- Түрүү магнай Дундговь аймгийн Дэрэн сумын харьяат аймгийн алдарт уяач Лувсандагвын Эрдэнэбаатарын хээр,
- Аманхүзүүнд Дундговь аймгийн Хулд сумын харьяат Жаргалсайханы Эрдэнэтөгсийн хүрэн,
- Айргийн гуравт Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын харьяат Бат-Өлзийн Отгоннасангийн хүрэн,
- Айргийн дөрөвт Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат Монгол Улсын тод манлай уяач Хадбаасангийн Бат-Эрдэнийн шарга,
- Айргийн тавд Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын харьяат Цагаан-Өвгөний Жадамбын ухаа тус тус айрагдлаа.
ШҮДЛЭН НАС:
Шүдлэн насанд нийт 254 үрээ бүртгүүлж үүнээс 59 нь баяр наадмын уралдаанд тоосоо өргөсөн юм.
- Түрүү магнай Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уяач Наранцэцэгийн Алдаржаргалын уясан шарга,
- Аман хүзүүнд Ховд аймгийн харьяат, Монгол Улсын тод манлай уяач Түвдэнгийн Батцоожийн уясан, Завхан аймгийн Цагаан чулуут сумын уяач Балдоржийн Баярдоржийн хээр үрээ,
- Айргийн гуравт Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уяач н.Сумьяасүрэнгийн хурдан цагаан үрээ,
- Айргийн дөрөвт Төв аймгийн Заамар сумын хурдан уяач Ариунбаярын хээр үрээ,
- Айргийн тавд мөн Заамар сумын уяач н.Энхболдын үрээ тус тус хурдаллаа.
АЗАРГАНЫ УРАЛДААН:
Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр наадамд газар газрын хурдан шандас 171 азарга бүртгүүлснээс 98 азарга уралдлаа.
- Түрүү магнай Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уяач Т.Болдбаатарын хурдан халиун азарга. Халиун азарга төрийн наадамдаа хоёр жил дараалан түрүүлж байгаа нь энэ юм.
- Аман хүзүүнд Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, МУ-ын Алдарт, зэвсэгт хүчний 232-р ангийн уяач О.Батболдын хээр,
- Айргийн гуравт, Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын харьяат, уяач С.Мөнхнасангийн хөх
- Айргийн дөрөвт, Төв аймгийн Баянцагаан сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Д.Баянбатын Наран хонгор
- Айргийн тавд, Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул, уяач МУ-ын Манлай уяач Б.Энхболдын хээр тус тус хурдлав.
ИХ НАСНЫ МОРЬДЫН УРАЛДААН:
Энэ жилийн наадамд 307 их насны морьд бүртгүүлж, 261 нь уралдсан. Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тушаалаар батлагдсан хорооны шийдвэрээр их насны морьдоос үүлдэрлэг байдлаар 13, сэрвээний өндрөөр 8, морь тавиач хүүхдээр унуулсан шалтгаанаар 10 морь хассан.
- Түрүү магнай Төв аймгийн унаган морь, Өвөрхангай аймгийн Уянга сумын уяач Ч.Бямбасүрэнгийн хар,
- Аман хүзүүнд Төв аймгийн Н.Мөнхзоригийн хул,
- Айргийн гуравт н.Лхагвасүрэнгийн буурал,
- Айргийн дөрөвт Дархан-Уул аймгийн Хонгор сумын харьяат Д.Тамирхүүгийн хүрэн
- Айргийн тавд Төв аймгийн Баянцагаан сумын уяач А.Ууганбаярын зээрд тус тус хурдаллаа.
СОЁОЛОНГИЙН УРАЛДААН:
Хурдан соёолонгийн уралдаанд нийт 253 морь бүртгүүлснээс 128 үндэсний баяр наадамдаа тоосоо өргөлөө.
- Түрүү магнай Архангай аймгийн Батцэнгэл сумын уугуул, уяач Г.Батбаатарын саарал,
- Аман хүзүүнд Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, МУ-ын Тод манлай уяач Д.Ганбаатарын хүрэн,
- Айргийн гуравт Говь-Алтай аймгийн Дарив сумын уяач С.Бямбасайханы халиун,
- Айргийн дөрөвт Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын уугуул, аймгийн Алдарт уяач Г.Ганчулууны хээр,
- Айргийн тавд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын уугуул, МУ-ын Манлай уяач Б.Бадраагийн хул тус тус хурдалжээ.
ДААГАНЫ УРАЛДААН:
282 бүртгүүлснээс 71 нь уралдсан.
- Түрүү магнайд Говьсүмбэр аймгийн Баянтал сумын харьяат Б.Нямсүрэнгйн дангар зээрд
- Аман хүзүүнд Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат аймгийн алдарт уяач З.Батбаярын хул алаг,
- Айргийн гуравт Төв аймгийн Архуст сумын харьяат Б.Баярбаатарын хул,
- Айргийн дөрөвт Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат аймгийн алдарт уяач Т.Батмөнхийн халтар,
- Айргийн тавд Төв аймгийн Сэргэлэн сумын И.Өлзийхутагийн сартай зээрд тус тус хурдаллаа.

СУРЫН ХАРВАА
Үндэсний сурын харваанд энэ жил эрэгтэй, эмэгтэй нийт 540 харваач оролцлоо. Сурын харвааны дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ хүлээн аваарай.
Эрэгтэй харваачид:
- Тэргүүн байрт
- Баасанхүүгийн Ёндон - Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул ХХЕГ 208-р анги хилчин спорт хороо, Есүйнхэй мэргэн клубын харваач Монгол улсын мэргэн түрүүлж Монгол улсын даян мэргэн боллоо.
- 2-р байр
- Баатархүүгийн Бумцэнд - Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын харьяат Мондэ багийн харваач Монгол Улсын Спортын мастер 36 оноогоор,
- 3-р байр
- Алагаагийн Энхтөр - Архангай аймгийн Эрдэнэбулган сумын уугуул Орхон аймаг АПУ трейдинг компани, Хангарьд спорт клубын харваач МУ-ын Спортын мастер, аймгийн мэргэн 33 оноогоор тус тус байр эзэллээ.
Эмэгтэй харваачид
- Тэргүүн байрт
- Дорнод аймгийн Дашбалбар сумын уугуул, алдар спорт хороо, зэвсэгт хүчний 284 дүгээр ангийн харваач, Жем интернэйшнл компаний харваач МУ-ын спортын мастер, аймгийн мэргэн Батбаярын Баярчимэг 34 оноогоор тэргүүлжээ.
- 2-р байранд, Сүхбаатар аймгийн Асгат сумын уугуул Петровис багийн харваач Спортын мастер Баяндүүрэнгийн Аззаяа 33 оноогоор,
- 3-р байранд, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын уугуул Улаанбаатар хотын 52 дугаар сургуулийн багш, Мондэ компанийн харваач МУ-ын мэргэн Бадам-Очирын Пунсалдулам 31 оноогоор тус тус удаалсан байна.

ШАГАЙН ХАРВАА:
Үндэсний их баяр наадмын шагайн харвааны Үлэмж дархан мэргэн Ш.Отгонбаяр ахлагчтай Дорноговь аймгийн баг тэргүүлжээ.
Энэ жилийн шагайн харваанд Дорноговь, Өмнөговь, Дундговь, Төв, Орхон, Дархан, Сэлэнгэ, Өвөрхангай, Архангай, Баянхонгор, Булган, Хэнтий, Улаанбаатар хотын нийт 64 багийн 600 гаруй харваач цэц мэргэнээ сорилоо.
Шагайн харвааны дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ хүлээн авна уу.

Нар хур тэгширсэн Монгол наадмынхаа хөтөлбөрийг эх орондоо байгаа болон дэлхийн өнцөг булан бүрт амьдран суугаа Монгол түмэндээ шуурхай хүргэхээр GoGo мэдээний агентлагийн хамт олон хичээн ажиллалаа.
Дэнж хотойтол наадамласан дэлхийд ганц Монгол наадам хүүхэд залуустаа өв соёл ур ухаанаа сургаж, хөгшид буурлуудынхаа магнайг тэнийлгэж, сэтгэлийг баярлууллаа. Ухаант буурлынхаа сургааль юуг сонсож, урагш тэмүүлэх залуу үеэ дэмжих Монгол түмний минь заяа түвшин, өөдлөн дэвжих хөгжлийн зам нь дардан байг ээ.
Наадамчин олон та бүхэн Үндэсний их баяр наадамтай холбоотой бүхий л мэдээллийг МОНГОЛ НААДАМ цэсээс хүлээн авах боломжтой.