Энэ жилийн жишиг утаснууд болох iPhone 8, Galaxy Note 8 загваруудаас гадна хүн бүхний анхаарлыг татах шинэхэн утас ирэх жил мэндлэх гэж байна. Кино урлагийн салбарт нэрээ мөнхөлсөн, мэргэжлийн видео камер үйлдвэрлэгч RED компани “Ус төрөгч” хэмээн нэрлэсэн анхны голограм утсыг үйлдвэрлэхээ болжээ.
Учир нь энэ утас бусад бүтээгдэхүүнүүдээс ялгаатай нь ямар нэгэн шил ашиглахгүйгээр шууд голограм харуулж чадна. 5,7 инчийн дэлгэцтэй, Андроид үйлдлийн системтэй энэ утас 1195-1595 ам. долларын үнэтэй хоёр хувилбартай байх бөгөөд 2018 оны эхний улиралд худалдаанд гарах аж.
Компанийн тайлбарласнаар “Hydrogen хэмээх энэ загвар мэргэжлийн голограм дэлгэцтэй байх бөгөөд уламжлалт хоёр хэмжээст дүрслэлээс гурван хэмжээст дүрслэлд шилжиж чадна” гэжээ.
Үүнээс гадна 5.1 стерео дуугаралттай байх бөгөөд хэрэглэгч өөр олон зүйлийг утсандаа нэмж суурилуулах боломжтой байх юм. Жишээлбэл илүү сайн чанарын камер суулгаж болно.
Харин одоогийн байдлаар бусад техник үзүүлэлтүүдийг нь компани хараахан зарлаагүй байна. Анхны зурагт харагдаж байгаачлан энэ загвар чихэвч болон USB Type C оролттой, том камертай байх аж.
Эх сурвалж: Mashable