Баяр наадмын амралтын сүүлийн буюу долоо дахь өдөр нь өнөөдөр. Баярын амралтын өдрүүдэд нийслэлийн Яаралтай тусламжийн төвд дуудлага ямар байсан талаар дуудлагын их эмч Г.Наранжаргалаас тодруулахад, Наадмын өдрүүдэд яаралтай тусламжийн дуудлага өвлийн их ачаалалтай үеэс ч байсан.
24 цагт 140-өөс дээш дуудлага хүлээн авч, иргэдэд эрүүл мэндийн яаралтай тусламж үзүүллээ. Ээлжийн жижүүрүүд өдөр, шөнө ялгаагүй цурам хийх завсаргүй дуудлагатай ажилласан. Баярын өдрүүдэд өрхийн эмнэлгүүд ажилласан. Жирийн үед өрхийн эмнэлгүүд ажиллахад өдрийн ачааллаа хуваалцаад бас харьцангуй гайгүй байдаг. Наадмаар өрхийн эмнэлгүүд ажилласан хэр нь жижүүр эмч нар өдөр нь шөнийнх шиг ачаалалтай ажилласан.
-Ихэвчлэн ямар тусламж авах дуудлага ирсэн бэ?
-Баяраар олон өдөр амарсан учир ихэнх дуудлага архидан согтуурсантай холбоотой. Архи уугаад унаж бэртсэн, зодолдсон, тархи толгойгоо хагалуулсан гээд дуудлага хамгийн олон байсан.
-Хэт их халж байгаатай холбоотой эрүүл мэндэд сөргөөр нөлөөлсөн тухай дуудлага хэр их байна вэ?
-Даралт ихэссэн, ухаан алдсан зэрэг дуудлага сүүлийн хоёр өдөр ихсэх хандлагатай байна гэв.