Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал, Хүдэр, Төв аймгийн Батсүмбэр суманд гарсан гал түймрийг унтраах ажиллагаа явуулж байгаа ОБЕГ-ын алба хаагчдад сэтгэл санааны болон эд материалын, хүн хүчний дэмжлэг үзүүлье гэсэн сайхан сэтгэлт хүмүүс, байгууллага өнөөдрөөс хандив өргөж эхэлсэн.
Юнител групп, Кью Си Эм ХХК-ууд нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгцээт зүйлсээр туслах, хандив өгөхөө илэрхийлээд байгаа бол “Блү голд” ХХК өөрийн үйлдвэрлэдэг “Тэрэлж” цэвэр ус 1000 ширхэгийг хандивласан юм.
Түүнчлэн иргэд, аж ахуй нэгж байгууллагуудаас Онцгой байдлын байгууллагын албан ёсны хандивын данс байвал өгөөч гэсэн хүсэлтүүд ирсээр байгаа тул Онцгой байдлын ерөнхий газраас ТӨРИЙН САН БАНКНЫ 100900031405 ТООТ дансанд дансанд хандивыг хүлээн авахаар болсон талаараа мэдээллээ.