Төсвийн хөрөнгөөр 2017 онд ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг 9300 га талбайд хийхээр төлөвлөснөөс 4000 га-д гүйцэтгээд байна.
Ойн хөнөөлт шавжтай механик аргаар тэмцэх ажлыг судалгаанд үндэслэн 2017 оны дөрөвдүгээр сарын 28–аас тавдугаар сарын 15-ны хооронд Улаанбаатар хотын Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргүүдийн нутаг дэвсгэр Тахилт, Баянголын ам, Толгойтын Баруун салаа, Зүүн салаа, зуслангийн чиглэлд Яргайт, Шадивлан, Зуунмод, Согоот, Баянбулаг, Хуурай мухар, Майхан толгой, Шаргаморьт, Санзай, Хандгайт, Их бага Баян, Халзан даваа болон Хараацай, Дружба, Ундраа хүүхдийн зуслан орчимд зохион байгуулж нийт 654 кг өндгийг булж устгажээ.
Тэмцлийн ажилд олон улсад түгээмэл хэрэглэгддэг агротехник, механик, биологи, микробиологийн гэсэн үндсэн аргуудыг хослуулан хэрэглэж байгаа ба хортон шавжийн өндгийг түүж устгах ажлын явцад голомтот талбай дахь багц өндөгний болон багц дахь өндөгний тоо нягтшилыг судалж үзэхэд эрвээхийн тархалт, тоо толгой өсөх магадлалтай байгаа талаар судлаачид ярьж байна.