Төв болон Сэлэнгэ аймагт гарч буй түймрийг богино хугацаанд шуурхай унтраах зорилгоор ОБЕГ-ын тэргүүн дэд, дарга бригадын генерал Г.Ариунбуянгийн шийдвэрээр нийслэлийн онцгой байдлын газрын 37 алба хаагчийг илгээжээ.
Тодруулбал, Төв аймгийн Батсүмбэр суманд гарсан түймэрт нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах 63 дугаар ангийн 13 албан хаагч, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5-р багт гарсан түймэрт Хан-Уул болон Сонгинохайрхан дүүргийн 24 алба хаагчийг техник хэрэгсэл, багаж зэвсэглэмжтэй явуулсан байна.
Улсын хэмжээнд энэ сарын 14-ний өдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал сумдад тус бүр 3 түймэр, Хүдэр суманд 2 түймэр, Төв аймгийн Батсүмбэр суманд 4 түймэр, нийтдээ 12 түймэр гарснаас гурван түймрийг цурманд оруулсан, 9 түймэр асч байна.