Чилийн нийслэл Сантьяго хотод их хэмжээний цас орсноос хотын мянга мянган оршин суугчид гэрэл цахилгаангүй үлджээ.
Сантьяго хотод долоодугаар сар жилийн хамгийн хүйтэн сард тооцогддог. Гэвч агаарын хэм тэг хэмээс доошилж байсан нь маш ховор аж.
Цас их орсноос моднууд унан, цахилгаан эрчим хүчний кабелиудыг гэмтээснээр 250 мянга орчим оршин суугч цахилгаангүй хоцорчээ.
Цаг агаарын ховор энэ үзэгдлийн улмаас нэг хүн амь үрэгдэж, хоёр хүн бэртсэн талаар Чилийн хэвлэл мэдээллийн сувгуудаар мэдээлж байна.
Их хэмжээний цас Сантьяго хотын авто замын хөдөлгөөнд саатал учруулсан тул хотод болохоор төлөвлөсөн хэд хэдэн спортын тэмцээнийг хойшлуулахад хүргэжээ.
Цаг уурчдын мэдээлж байгаагаар 2007 оноос хойш Сантьяго хотод ийм их хэмжээний цас ороогүй гэнэ. Хур тунадас үргэлжлэн орох төлөвтэй байгааг ч онцолжээ.