Ой хээрийн түймрийн асуудлаар өнөөдөр Улсын онцгой комисс хуралдлаа. Салбарынх нь асуудлыг хэлэлцсэн энэхүү хуралд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол оролцсонгүй. Харин тус хуралд БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр суулаа.
БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр:
"Автомашин хүрэх боломжгүй Батсүмбэрийн Асралт хайрхан, Арцат зэрэг газар руу очих хэрэгтэй байна. Бидний хамгийн чухал ой, дагшин байгаль маань шатаж байна. Нэг хоёр хоног хүлээмээргүй байна гэж Засгийн газарт онцгойлон хэлмээр байна. Тусгай хамгаалалтын хүмүүс ажиллаж байна. Амралтын олон хоног хүмүүс ойд их орсон. Ой хээрийн түймэр хүний оролцоотойгоор гарсан гэж сая хэллээ. Тэгэхээр хүний очиж чадахгүй газар бол биш юм. Тийм учраас цаг хугацаа хожиж очмоор байна" гэлээ.
Шадар сайд У.Хүрэлсүх:
"Сайд аа, та тэнд өөрөө оч. Байгаль орчны яам юу хийж байна аа. Энэ бол танай яамны хариуцах асуудал. Энэ хэдэн аврагчид өдөр шөнөгүй 45 хоног ажиллаж байгааг ойлгож байгаа биз дээ? Урьдчилан сэргийлэх ажлаа сайн хий л дээ! Сайд та өөрөө яв. Битгий яриад бай. Хүн болгон хүчин чармайлт гарган ажиллаж байна" гэв.