Манай орны төвийн бүсэд гарсан гал түймрийг унтраахаар ОБЕГ-ын алба хаагчид олон хоногийн турш ажиллаж байна.
Төв аймгийн Батсүмбэр сум нийслэлээс 80 орчим, Сэлэнгэ аймгийн Түнхэл сум 150 км-ийн зайтай. Гэвч эдгээр аймгуудад гарсан түймрийн утаа нийслэлийг бүрхээд олон хонолоо. Иймд иргэд, ААН-үүд, ТББ-ууд сайн дураараа нэгдэн, гал сөнөөгчдөд тусламж илгээсээр байна.
Өнөөдөр Нийгмийн ардчилал, Монголын залуучуудын холбоо ОБЕГ-т гишүүдээсээ цуглуулсан 7 сая төгрөгийг гардууллаа. Тэд энэ хандивыг нэг хоногийн хугацаанд цуглуулсан байна. Мөн
- "Мобиком" корпораци нийт 32 сая төгрөгийн гал унтраах төхөөрөмж,
- Юнител групп бэлэн болон бэлэн бусаар нийт 35 сая,
- АПУ ХК 50 сая төгрөгийн үнэ бүхий цэвэр ус, сүүн бүтээгдэхүүн,
- "Шунхлай" групп 20 сая төгрөгийн шатахууны тусламж үзүүлж,
- Хаан банк 10 сая,
- МИК ОССК ХХК 10 сая,
- "Алтан Дорнод Монгол" компани мөн 10 сая,
- Ариг Банк 4.7 сая хандивлан,
- “Томас Айр” агаарын тээврийн компани үнэ төлбөргүй нислэг үйлдэн, галын голомттой газруудад ус цацахаар болжээ.
- “Эрдэнэс-Таван толгой” компанийн ажилтнууд нэг өдрийн цалингаа хандивлан, усны сав, явуулын эмийн сан, хоол хүнс болон 5000 ширхэг амны хаалт хандивлахаар бэлтгэл ажлаа хангаж байна.
- Хууль зүй дотоод хэргийн салбарын 30 мянган ажилтан албан хаагч эх орноо гал түймрийн аюулаас аврах үйлсэд зориулж нэг өдрийн цалингаа хандивлахаар болжээ.
ОРОН НУТГИЙН ИРГЭДИЙН ӨГСӨН ХАНДИВ
- Дорноговь аймгийн Сайншанд сумын ЗДТГ-ын хамт олон 400 мянга, Сайншанд өртөөний хамт олон нэг сая, Айраг сумын ИТХ-ын төлөөлөгчид 250 мянга, Ш.Очирсүх захиралтай “Их-Уулын говь” ХХК-ийн хамт олон 100 мянган төгрөг, Аймгийн МСҮТ 50 мянган төгрөг, Дорноговьчууд "Эх орноо гал түймрээс аваръя аян"-нд нэгдэж, 2.700.000 төгрөгийг хуримтлуулжээ.
- Мөн Баялаг бүтээгчдийн холбооны Сүхбаатар аймаг дахь салбараас 346 200 төгрөг, иргэд нэг кроп цэвэр усыг хандивлажээ.
- Дархан хотын залуус аймгийн Холбооны газрыйн өмнө цугларч нийт иргэдийг уриалж хандив цуглуулж эхэлжээ.
Эдгээрийг нэн шаардлагатай байгаа, зориулалтын нисдэг тэрэг худалдан авахад зарцуулна гэдгээ ОБЕГ-ын удирддлагууд мэдэгдсэн. Агаараас ус цацаж, ой хээрийн түймэр унтраах нисдэг тэрэг 5-10 сая ам.долларын үнэтэй. Өчигдөр 100 орчим сая төгрөгийн тусламж цугларсан юм.
Иргэд ч өөр өөрсдийн боломжоор хандив цуглуулан, гал сөнөөгчдөд хүлээлгэн өгсөөр байна. Төв аймгийн Батсүмбэр сумын ЗДТГ-ын гадна цуглуулсан тусламжийн эд зүйлсээ ОБЕГ-ынханд хүлээлгэн өгөхөөр олон иргэн ирсэн байв.