Г.Дэнзэн: Бид үр тариа ургахаас таны гарт бүтээгдэхүүн хүрэх бүх дамжлагад баталгаа өгч чадна

Бизнес мэдээ

2017-07-17 12:50 GMT+8

Дэлхийд танигдсан олон улсын хүнсний баяжуулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компани болох Herbalife Nutrition-ны Монгол дахь албан ёсны төлөөлөгч Ганболдын Дэнзэнтэй ярилцлаа.

Тэрбээр өөрийн компани, бүтээгдэхүүн үйлдвэрлэлээс хэрэглэгчийн гарт хүрэх хүртэл ямар шат дамжлагатай байдаг, бүтээгдэхүүн бидэнд ямар ач тустай талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.

-Юуны өмнө 36 жилийн түүхтэй Herbalife компанийн үйл ажиллагаа, онцлогийн талаар танилцуулахгүй юу. Манай улсад хэзээнээс үйл ажиллагаагаа явуулж байгаа билээ?
-Herbalife компани нь 1980 онд Америкийн Калифорниа мужийн Лос-Анжелес хотод анх үүсгэн байгуулагдсан. Энэ 36 жилийн хугацаанд бид дэлхийн 90 гаруй улсад тэнцвэржүүлсэн шим тэжээлтэй бүтээгдэхүүн худалдаалж  байна. Мөн 2004 оноос эхлэн Америкийн Нэгдсэн Улсын  Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа (NY: HLF) арилжаалдаг болсон.

Манай компанид дэлхийн шилдэг менежмент, эрдэмтдийн баг ажилладаг. Бидэнд бахархах зүйлс их бий л дээ. Жишээлбэл, дэлхийн хэмжээний 250 гаруй доктор, профессорууд манайд ажилладаг. Олон улсын хэмжээнд 10 том лабораторитай. Эрдэмтэд маань шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх найрлага, үйлдвэрлэлийн дараах чанарын хяналт зэрэг зүйл дээр тогтмол ажилладаг.  Нарийн мэргэшсэн эрдэмтдээс бүрдсэн Хүнсний шим тэжээлийн зөвлөл (Nutrition advisory board) гэж бий. Энэ зөвлөлд дэлхийд нэртэй олон эрдэмтэд ажилладгаас зүрх тэр дундаа оксид азот нь хүний зүрхний үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлдөг талаар олон жил далайцтай судалгаа явуулж, энэ судалгаагаараа Нобелийн шагнал хүртсэн доктор Луи Игнарро гэж эрдэмтэн ажилладаг.

Манай компани далайцтай судалгаа, олон удаагийн туршилтад суурилан бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг, үүний ард нь нарийн мэргэшсэн эрдэмтдийн баг бий

Мөн хоёр жил дараалан Америкийн шилдэг эрдэмтний цол хүртсэн доктор Дэвид Хибер энэ зөвлөлийг удирддаг. Хамгийн сүүлд олон жил Америкийн Нэгдсэн Улсын Ерөнхийлөгчдийн зөвлөх эмчээр ажилласан доктор Жон Агвуноби зөвлөлд нэгдсэн. Ингээд бүгдийг нь нэрлэвэл цаг хүрэхгүй байх. Энэ бүхнийг ярьж буйн учир нь манай компани далайцтай судалгаа, олон удаагийн туршилтад суурилан бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг ба үүний ард нь нарийн мэргэшсэн эрдэмтдийн баг байдаг тухай хэлэх гэсэн юм.

Манай компанийн үндсэн бүтээгдэхүүн бол “Формула 1” уургийн коктейль. Энэ бүтээгдэхүүнийг манай компани анх байгуулагдсан цагаасаа үйлдвэрлэж эхэлсэн. Одоог хүртэл энэ бүтээгдэхүүн маань манай хамгийн эрэлттэй бүтээгдэхүүн хэвээр байна. Дан энэ бүтээгдэхүүн дээр гэхэд хөндлөнгийн долоон том клиник судалгааг олон улсын хэмжээнд хийсэн. Энэ мэтээр клиник судалгааны үндсэн дээр аюулгүй, чанартай, үр дүнтэй гэдэг нь батлагдсаар байна. Хүмүүст жингээ хадгалах, цаашилбал зорилтот хэмжээгээрээ жингээ багасгахад тус нэмэр болж байгааг клиник судалгаагаар харуулсан.

Бид Монгол Улсад албан ёсоор 2011 оны есдүгээр сараас үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Одоогоор Улаанбаатар, Эрдэнэт хотуудад салбар худалдааны төвүүдээ байгуулан үйл ажиллагаагаа явуулж байна.

-Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн гэхээр иргэд төдийлөн ач холбогдол өгөхгүй байх нь бий. Хэрэглэж ч болно, хэрэглэхгүй ч байж болно гэж үзээд байдаг. Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн бидний биед ямар ач тустай байдаг талаар тайлбарлаж өгнө үү.
-Хүнсний нэмэлт тэжээлийн тухайд гэвэл хүмүүс олон талаас нь янз бүрээр тайлбарладаг. Бид хамгийн түрүүнд “Би идэж байгаа хоол хүнснийхээ гарал үүсэл, шим тэжээлийг мэдэж байна уу?” гэсэн асуултыг тавих хэрэгтэй. Хоол, хүнсний нүдэнд харагдах байдал, орц найрлага, хаанаас ирсэн, ямар орчинд үйлдвэрлэж, бэлтгэсэн бэ гэх мэт ердийн асуултад хариулж чадаж байна уу гэдгээс эхэлдэг. Мэдэхгүй байвал үүнийг үйлдвэрлэгч нь хэрэглэгчид тайлбарлаж, баталгаа гаргаж өгч байх хэрэгтэй. Бизнесийн орчинд бүх юм ил тод байх ёстой.

Хүнсний нэмэлт тэжээл нь яг юу юм бэ гэдэг асуудал руу орвол бид өнөөдөр ердийн идэж буй хоолноосоо хэвийн ажиллах, бас илүү эрч хүчтэй байх хангалттай хэмжээний тэжээлийг авч чадаж байна уу гэдэг асуулт дахиад л гарч ирнэ. Хүний бие хэвийн үйл ажиллагаагаа явуулахдаа нэмэлтээр авах ёстой амин дэмүүд гэж бий. Түүнийгээ хангалттай тэнцвэржүүлсэн хэмжээнд авч чадаж байна уу, үгүй юу гэдэг чухал.

Жишээ нь би өглөөг тогтмол “Формула 1” бүтээгдэхүүнээр эхэлж байна гэж бодъё. Энэ бүтээгдэхүүнд 22 төрлийн амин дэм бий. Бүгд яг тэнцүү хэмжээтэй. Илүү ч үгүй, дутуу ч үгүй. Ингэхээр би өдрийн туршид хангалттай эрч хүчтэй байх боломжийг үүнээс авдаг. Өдөр бүрийн ажлын ачааллыг эрч хүчтэйгээр давж, шөнө нь тавтай амраад маргаашийг дахин эрч хүчтэй эхлүүлэх боломжийг хангаж өгдөг.

Ердийн нэг шахмал дотор тухайн эрдэс бодис өдрийн хэрэгцээтэй хэмжээгээр агуулагдсан байх нь эдийн засаг талдаа ч үр өгөөжтэй

Сүүлийн үед хүмүүс Д аминдэм дутагдалд орж байна, Омега-3, Омега-6, Омега-9 хэрэглэх хэрэгтэй, давсны хэрэглээ их байна гээд олон мэдээлэл гарч байна. Хүний биед эдгээр зүйлс хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Гэхдээ илүүдэж болохгүй. Харин энэ бүхнийг тэнцвэржүүлэн хүргэж байгаа нь нэмэлт тэжээлийн давуу тал юм.

Дээр дурдсан хэрэглэж буй хүнсэндээ баталгаа өгч, бүх мэдээллийг ил тод авч чадаж байна уу гэдэг чухал. Тэгвэл манай Herbalife компани хөрөнгийн бирж дээр үйл ажиллагаа явуулж байна гэдэг нь олон нийтийн компани болчихсон гэсэн үг. Данс, тооцооноос эхлээд бүх зүйл нь ил тод. Үйлдвэрлэлийн орчин мөн ил тод. Энэ хэрээр хүмүүс илүү итгэж найддаг гэж ойлгож болно. Хамгийн анхны үрийг хаана боловсруулж ямар явцыг дамжиж, ямар хяналтад, ямар тестэнд хамрагдаж тэндээс ямар дээж авч, тэр нь ямар байдлаар бүтээгдэхүүн болж үйлдвэрлэгдэж, тухайн бүтээгдэхүүн нь цаашаа ямар байдлаар түгээгдэж эцсийн хэрэглэгч дээр очиж байгаа гээд бүх зүйл нь ил тод.

-Өдөрт авах зохистой бүх хэмжээг тааруулсан байдаг гэсэн үг байх нь ээ?
-Бидэнд өдөр тутам олон төрлийн амин дэм, эрдсүүд хэрэг болдог. Жишээлбэл, Омега-3-н үндсэн эх үүсвэр нь далайн гаралтай бүтээгдэхүүн. Гэтэл Монголын нөхцөлд далайн гаралтай бүтээгдэхүүнийг өдөр тутамдаа хэрэглэх боломж хомс. Омега-6 нь ургамлын тосны эх үүсвэрээс гаралтай. Үүнийг хангалттай авна гэж байгаад ихдүүлвэл бас аюултай. Харин Омега-9 авокадо жимсэнд агуулагддаг. Гэтэл бас л тогтмол хэрэглэхэд хүндрэлтэй. Энэ бүхнийг өдөр тутам зохицуулж өгч байгаа нь хүнсний нэмэлт тэжээл болж байна. Тэгэхээр ердийн нэг шахмал дотор тухайн эрдэс бодис өдрийн хэрэгцээтэй хэмжээгээр агуулагдсан байх нь эдийн засаг талдаа ч үр өгөөжтэй.

-Танай бүтээгдэхүүнүүдийг хэдээс хэдэн насны хүмүүс хэрэглэхэд тохиромжтой байдаг юм бол. Мөн хүйсийн хувьд ялгаа байх уу?
-Манай бүтээгдэхүүнийг 18 ба түүнээс дээш насны хязгааргүй хэрэглэх боломжтой. Харин хүйсийн хувьд ялгаа байхгүй. Олон улсын хэмжээнд хэрэглэгчдийн хүйсийн харьцаа харьцангуй тэгш. Харин манай орны хувьд эмэгтэйчүүд голцуу бүтээгдэхүүн хэрэглэж байгаа нь ажиглагддаг.

Гэхдээ эрчүүдийн хувьд энэ тал дээр анхаарах шаардлагатай гэж харж байна. Сүүлд уншсан статистикаар манай улсын хэмжээнд насанд хүрсэн хүн амын 50-60 хувь нь илүүдэл жинтэй байна. Үүний 15-16 хувь нь илүүдэл жин ихтэй буюу өөхлөлтийн ангилалтай. Энэ хооллолттой холбоотой. Өөхлөлтийн ангиллыг харахаар 60 хувь нь эрэгтэйчүүд. Тэгэхээр эрчүүд хооллолтын горим тал дээр мэдээлэл хангалтгүй байна.

-Та түрүүн яриандаа үр тарианаас эхлээд эцсийн бүтээгдэхүүн хүртэл явах дамжлага их чухал байдаг гэж. Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, хүнс хоол идэж уухтай холбоотой бүх л юм аюулгүй байдалтай холбогдож байдаг. Тэгэхээр тэр дамжлагыг товчхон тайлбарлаж өгнө үү.
-Үйлдвэрлэлийн хамгийн анхны процесс гэж байна. Жишээ болгож “Формула 1” бүтээгдэхүүнийг авъя. Тухайн үйлдвэрийн хамгийн анхны түүхий эд болох буурцагаас уургийг салгаж авах процесс, тэр уургийг бэлтгэн шар буурцгийг ханган нийлүүлэгчдэд хүргэхэд хэдэн хэдэн том шүүлтүүрийг дамждаг. Бид 80 гаруй шүүлтүүрээр дамжсан байх шаардлага тавьдаг. Гэтэл үүнээс 79-ийг биелүүлчихсэн, нэг дутуу байхад ч бид бүтээгдэхүүнийг хүлээж авахгүй гэсэн хатуу горимтой.

Бүтээгдэхүүн тус бүр дэх тусгай чипээр тээвэрлэлтийн явцыг хянадаг

Эхний үр сууснаас хойш тухайн дээжийг аваад шинжилгээнд оруулж чанар, уургийн агууламж зэрэгт тестийг явуулна. Ингээд бүтээгдэхүүн боллоо гэхэд дээж авч хадгалдаг. Тухайн бүтээгдэхүүнтэй холбоотой гомдол ч юм уу аливаа нэг асуудал гарлаа гэхэд хамгийн анхны дээж, эцсийн дээж хоёртой мэдээж харьцуулж үзнэ.

Мөн бүтээгдэхүүн тус бүрийн хайрцагт тусгай чип бий. Үүгээр нь тээвэрлэлтийн явцыг хянадаг. Хэдэн хэмийн халуун, хүйтэнд ямар хугацаагаар тээвэрлэгдэж байна вэ гэдгийг хянадаг гэсэн үг. Бүтээгдэхүүнийг тээвэрлэх чингэлэг дотроо хамгаалалттай, нарны гэрэл, орчны нөлөө байхгүй гэх зэрэг шаардлагуудыг тавьж, GMP буюу олон улсын Үйлдвэрлэлтийн зохистой дадал стандартыг хангаж ажилладаг.

-Танай компани эрүүл мэнд төдийгүй иргэдэд санхүүгийн тал дээр ч гэсэн тодорхой хэмжээний хувь нэмэр оруулж байна. Тэгэхээр компанийн бизнесийн зарчим нь яаж явдаг бол?
-Таргалалтыг 21-р зууны тахал гэж нэрлэж байна. Тэр тусмаа дэлхийн тэргүүлэх улс орнууд энэ асуудал дээр маш өндөр ач холбогдол өгч байна. Яагаад гэвэл олон улсын хэмжээнд хүнсний үйлдвэрлэл гэдэг зүйл эрчимтэй өсч байгаа хүн амын хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй байна.

Дээр нь экологийн асуудлууд байна. Хөрс маш их бохирдож, дээр нь үйлдвэрлэгчид хүнс, хангамжаа эрчимжүүлэх үүднээс химийн янз бүрийн хольцууд хэрэглэж байна. Фермийн  амьтдад тариа тарьж жинг нэмэгдүүлэх мэт олон сөрөг зүйлс бий болж байгаа нь илүүдэл жинтэй болоход нөлөөлж байна. Харин манай бүтээгдэхүүнийг хэрэглээд үр дүнг нь үзсэн хүмүүс бусадтай хуваалцах сонирхлоос бизнесийн гараа эхэлсэн гэж ойлгож болно.

Бизнес маань зөв хэлбэл шууд худалдааны орчин. Шууд худалдаа гэдэг нь 21-р зуунд олон талаасаа хөгжиж байна. Европын нэр хүндтэй “Евромонитор” гэж байгууллага байдаг. Энэ байгууллагын зүгээс шууд худалдааны орчинг судлаад гаргасан янз бүрийн тайлан илтгэлүүд бий л дээ. Тэдгээр тайлангаас үзэхэд 21-р зуун гарснаар маш их эрчтэй өсч буй бизнес нь шууд худалдаа гэдгийг тайлбарласан. Яагаад ингэж эрчимтэй их өсч байна вэ гэхээр энэ үед хүмүүс, хүмүүсээ илүү хайдаг болсон.

Олон улсын хэмжээнд хүнсний үйлдвэрлэл гэдэг зүйл эрчимтэй өсч байгаа хүн амын хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй байна

Технологи хөгжихийн хэрээр хүмүүсийн хооронд зай үүсч байна. Тэгэхээр B2C, B2B гээд уламжлалт том том бизнесүүдээс холдож H2H гэдэг шинэ бизнесийн ойлголт бий болж байна. Тэр нь юу вэ гэхээр Human to Human буюу хүнээс хүнд гэдэг ойлголт бий болж байна. Өнөөдөр хэрэглэгч үйлдвэрлэгчтэй нь шууд холбоо тогтоох боломж нь нээлттэй болсон. Талархлаа хүргэснээр урамшиж, дутагдлыг нь хэлснээр засаж сайжруулна. Энэ нь шууд худалдааны орчны давуу тал гэсэн үг. Иймэрхүү давуу тал байгаа болохоор өөрийн гэсэн үр дүнгээ үзчихсэн, бие даасан хүмүүс маань тухайн үйлдвэрлэгч компанитайгаа шууд итгэлцлийн харилцагч болно гэсэн гэрээ байгуулаад тухайн тэр үйлдвэрээс бүтээгдэхүүнээ өөрийнхөө нэр дээр худалдаж аваад түүнийгээ цааш нь бусад хүмүүст танилцуулж, түгээдэг.

-Тэгэхээр сүлжээний бизнес, саяны шууд худалдаа хоёрын ялгаа гарч ирж байна. Шууд худалдааг олон шатлалт маркетинг гэж нэрлээд байх шиг байгаа юм. Энэ хоёрын ялгааг тайлбарлаж өгөх хэрэгтэй байх. Сүлжээний бизнес гэхээр манайд хэд хэдэн жишээ гарч олон хүн асуудал үүсгэж байсан. Үүнтэй андуурах тохиолдол байж магадгүй.
-Эхлээд нэг зүйлийг товч тодорхой болгочихсон нь зөв гэж бодож байна. Сүлжээний бизнес бол манай улсад ч тэр, олон улсад ч тэр хориотой байдаг.  Хууль бус. Олон үет маркетинг буюу шууд худалдааны компани нь тухайн тэр орчныхоо эрх зүйн шаардлагын дагуу, мөн бүтээгдэхүүнүүд нь эрүүл мэндийн яамны шаардлагын дагуу гэрчилгээ олгогдож байж худалдаалагддаг. Яг хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа компани.

Сүлжээний орчин бол хүмүүс элсүүлснээр хийсвэр бизнес буюу “тэнгэрийн” бизнес өрнөдөг. Яагаад гэвэл тэнд бодит худалдааны зүйл байхгүй, элсүүлсэн хүнийхээ тоогоор ашиг авна. Ерөнхийдөө дандаа “агаар”-ын зүйл яригдаж байдаг. Шууд худалдааны орчинд хүн элсүүлснээр ямар ч ашиг байхгүй. Эргээд дандаа бүтээгдэхүүн буюу бүтээгдэхүүний худалдаа, борлуулалт ямар байна, эргээд тэр хүн бизнесээ хэр зөв хийж байгаагаас хамаарч тухайн бизнесийн зарчим явагддаг.

Манай бүтээгдэхүүнийг хэрэглээд үр дүнг нь үзсэн хүмүүс бусадтай хуваалцах сонирхлоос бизнесийн гараа эхэлсэн

Манай Herbalife компанийн хувьд хөндлөнгийн бас нэг байгууллага байгаа, тэр нь олон улсын шууд худалдааны нийгэмлэг. Энэ нийгэмлэг нь анх 1978 онд үүсгэн байгуулагдсан. Тухайн үедээ 12 гишүүний бүрэлдэхүүнтэй үүсгэн байгуулагдаж байсан бол одоо хэдэн зуун шууд худалдааны компанитай. Энэ байгууллага үйлдвэрлэлийн горим тодорхой, бизнес нь ёс зүйн үүднээс зөв, борлуулалт нь тэрбум ам.долларыг давсан компаниудыг өөрийн гишүүн болгож авдаг.

Тэр байгууллагын зүгээс манай компанид өгсөн бас нэг үнэлгээ бий. Өнгөрсөн зургадугаар сарын 1-нд 2016 оны албан ёсны тайлан гарсан. Олон улсын хэмжээнд шууд худалдааны орчинд 182,1 тэрбум ам.доллар эргэлдэж байна гэсэн мэдээлэл өгсөн. Энэ нь шууд худалдааны орчинд 99 сая хүн оролцож байна гэдэг статистик тоо бий. Судалгааны тайланд манай компанийг “Herbalife компани бол шим тэжээлийн бүтээгдэхүүн худалдаалдаг олон үет маркетинг компани биш. Herbalife компани бол олон үет маркетинг өөрийн бүтээгдэхүүний түгээлт, худалдаанд хэрэглэдэг тэнцвэржүүлсэн шим тэжээл үйлдвэрлэгч компани” гэдэг үнэлгээ өгсөн. Зарчмын хувьд авч үзвэл үнэлгээ нь бол нэг, харин компанийн хувьд үйлдвэрлэгч компани гэж олон улсын хэмжээнд үнэлж байна.

-Зургадугаар сард автомашингүй өдрөөр марафон гүйлтийг дэмжиж ажилласан гэсэн. Ер нь спортын үйл ажиллагаанд эрүүл мэнд гэдэг утгаар нь нэлээн дэмжлэг үзүүлдэг. Тэгэхээр цаашид энэ чиглэлээр төлөвлөсөн ажил юу байгаа бол?
-Улаанбаатар марафоны хувьд бид сүүлийн гурван жилийн туршид хамтран ажиллаж байна. 2016, 2017 онд 10 км-ын гүйлтийн зайг албан ёсоор “Herbalife”-ын нэрэмжит болгосон. Манай өөрийн бие даасан 700 гаруй гишүүд энэ жилийн гүйлтэд оролцсон. Идэвхтэй, эрүүл амьдрах гэдэг нь манай Herbalife компанийн уриа. Яг одоо Нийслэлийн биеийн тамирын газрын зүгээс энэ уриаг гаргаад олон нийтийг эрүүл, чийрэг идэвхтэй байцгаая гэдэг үүднээс олон нийтийг уриалж байгаа нь маш зөв. Тэр үүднээс нь манай компанийн зүгээс дараа дараагийн Улаанбаатар марафоныг дэмжинэ.

Олон улсын хэмжээнд 200 гаруй тамирчид, мөн биеийн тамирын багуудтай тогтмол хамтран ажиллаж байна. Хамгийн алдартай олон нийтийн сайн мэдэх гэвэл хөлбөмбөгийн супер од Кристиано Роналдо, мөн Лос Анжелес Галакси багтай олон жилийн түншлэлийн харилцаатай.  Монголд бид хөлбөмбөгийн “Эрчим” клубтэй хамтран ажиллаж байна.

Энэ бол миний насан туршийн хэрэглэх бүтээгдэхүүн гэдгийг бардам хэлж чаддаг

“Эрчим” клуб бол Монголын хөлбөмбөгийн лигийн хамгийн олон удаагийн буюу арван удаа аварга болсон баг. Herbalife компанитай хамтран ажиллах хугацаанд хоёр жил дараалан лигийн аврага болсон. Тамирчдын хооллолтын заалтуудаас бага зэрэг өөрчлөхөд багийн удирдлага, багийн эмч нарын зүгээс бид нарт тамирчид ядрах нь маш багассан байгааг хэлж байсан. Эндээс маш их урам аваад, ахиад хоёр жил ажиллахаар хамтын ажиллагаагаа сунгасан.

Бид өнгөрсөн сарын 16, 17-нд Испаниас доктор эрдэмтэн Жулиан Алварез Гарсия эрдэмтнийг урьж, авчирсан. Доктор Алварез олон жилийн турш Испанийн сагсан бөмбөгийн шигшээ болон хөлбөмбөгийн багуудын ерөнхий зөвлөх эмч хийж байсан хүн. Манай гишүүдэд сургалт хийсэн. Монголын хөлбөмбөгийн баг тамирчдад спортын хоол тэжээл, анхны тусламжийн талаар мэдээлэл хийж, сургалт явуулсан.

-Та Herbalife-ын бүтээгдэхүүнийг хэрэглэж эхэлснээс хойш ямар үр дүн гарсан бэ?
-Би анх 2008 онд энэ бүтээгдэхүүний талаар мэдээлэл авч байлаа. Тухайн үед би Монголын томоохон худалдааны компанид ажиллаж байсан. Ажлын горимоос болоод маш завгүй, стресстэй байсан нь илүүдэл жинтэй болоход нөлөөлсөн л дөө. Маш богино хугацаанд 128 кг болтол жин нэмсэн. 2008 онд энэ бүтээгдэхүүнийг хэрэглээд 11 сарын хугацаанд эргээд 92 кг болтлоо жин хассан хувийн түүх надад байдаг. 2011 онд анх байгуулагдахдаа намайг ажиллаач ээ гэж урьсан. Өөрийн биеэр үр дүнг нь үзсэн хүний хувьд энэ саналыг дуртайяа хүлээн авч, өнөөдрийг хүртэл Herbalife компанийн төлөөлөл болж байна.

Би энэ бол миний насан туршийн хэрэглэх бүтээгдэхүүн гэдгийг бардам хэлж чаддаг. Яагаад гэвэл миний өдөр тутмын хооллолтын орчинд хэрэгтэй бүх зүйл манай компанид байна. Амьдралаа эерэг, эрч хүчтэй өрнүүлэх бүх боломж бүрдэж байна. Хамт олон маань байна, бие даасан гишүүд байна. Энэ бүх хүнтэй өдөр тутам хамтран ажиллахад өөрөө ч сурч байгаа зүйл маш их байна, эргээд бусадтай уулзаад өөрийнхөө мэдээллийг хуваалцаж байгаа нь сайхан байдаг.

GoGo Facebook Хуудас
 
 
Өдөрт хэдэн цаг КОМПЬЮТЕР тоглодог вэ?
Нийт 1128 санал өгсөн байна.

Дээшээ