Нийгмийн сүлжээгээр сайн дураараа түймэр унтраахаар явсан залуу амиа алдсан талаар мэдээллийг гараад буй.
Тэгвэл Онцгой байдлын ерөнхий газраас түймрийн голомтод туслахаар очсон иргэдээс амиа алдсан, гэмтэж бэртсэн хүн байхгүй гэв.
Төв болон Сэлэнгэ аймагт гарч буй түймэрт иргэдийн зүгээс боломжтой бүхий л зүйлсээр тусалж байна. Хүнс, хувцас хэрэглэл, мөнгө хандивлахаас эхлээд түймэр унтраахад ч хувь нэмрээ оруулж байгаа юм. Гэвч үүнтэй зэрэгцэн түймрээс болж иргэд амиа алдсан гэх худал мэдээлэл тарааж олон нийтэд ташаа ойлголт төрүүлж байгаа иргэдэд хариуцлага хүлээлгэдэг юм байна.
Энэ талаар Цагдаагийн ерөнхий газраас “Түймэр унтраахаар сайн дураар явсан иргэн амиа алдсан гэх худал мэдээлэл гаргасан хүнийг олж хариуцлага онооно” гэсэн юм.
Иргэд түймэр унтраах ажилд оролцохоор нэгдэж байна. Харин мэргэжлийн байгууллага иргэдийг түймэр унтраах ажилд оролцохыг дэмжихгүй гэв.
Энэ талаар ОБЕГ-ын тэргүүн дэд дарга Г.Ариунбуян хэлэхдээ “Ойн түймэртэй тэмцэж унтраахад тусгай техниктэй. Иргэд нэгдэж тусалж, дэмжих сайхан санаачилга гаргаж байгаад бид үнэхээр талархаж байна. Гэхдээ жирийн иргэд ямар ч хамгаалалтын хувцас хэрэглэл, багажгүйгээр хүнд нөхцөлд ажиллах нь хэцүү. Гар хуруугаа түлэхээс эхлээд эрсдэл өндөр.
Хоёр жилийн өмнө Сүхбаатар аймагт гарсан түймрийг унтраахаар ажиллаж байсан иргэн түлэгдэж, хуруугаа тайруулсан бодит жишээ бий. Тиймээс төр ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах үүднээс түймрийн голомтод ялангуяа унтраах ажиллагаанд иргэдийг ажиллахыг дэмжихгүй, хориглож байна. Харин ажиллаж буй алба хаагчдад ус, хоол унд дөхүүлэхэд тусламж дэмжлэг болж байгаад нь талархаж байна” гэсэн юм.