Долдугаар сарын 14, 15-ны өдрүүдэд цагдаагийн байгууллагаас Налайх, Тэрэлж болон Гачуурт чиглэлийн авто замд хийсэн шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 238 жолоочийг илрүүлэн, саатуулжээ.
Бүх нийтийн амралтын өдрүүд дуусч хөдөө орон нутгаас нийслэл хотыг чиглэх иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэмэгдэж, мөн олон нийтийг хамарсан үдэшлэг, арга хэмжээ зохион байгуулагдаж байгаатай холбоотойгоор согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох явдал нэмэгдэж байгаа аж.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 200 мянган төгрөгөөр торгох арга хэмжээ авна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоноос үүдэн жолооч болон зорчигч нар зам тээврийн осолд холбогдож эд хөрөнгө, амь насаараа хохирч, гэмтэж бэртэн хөгжлийн бэрхшээлтэй болж, хөдөлмөр эрхлэх чадвараа алдаж байна.
Тиймээс энэ байдлыг бууруулах зорилгоор Замын цагдаагийн албанаас гэнэтийн болон байнгын хяналт шалгалтыг тогтмол явуулж гарч болзошгүй зам тээврийн ослоос урьдчилан сэргийлж байгаа юм.
Зөрчлийн тухай хуульд зааснаар согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 200 мянган төгрөгөөр торгох арга хэмжээ авна.