Хууль зүй, дотоод хэргийн яамнаас тусгай зориулалтын туулах чадвар сайтай КАМАЗ, УРАЛ, ЗИЛ 131 маркийн 21 машин механизм, техник хэрэгслээр түймэр унтраах ажилд шуурхай дэмжлэг үзүүлэхээр болжээ.
Дээрх автомашинуудыг цагдаа, хил хамгаалах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ашиглагддаг байна.
Түүнээс гадна ХЗДХ-ийн салбарын үйлдвэрийн газрууд түймэр унтраах ажилд оролцож байгаа хүмүүст нэн шаардлагатай 10 мянган ширхэг брезентен бээлийг яаралтай үйлдвэрлэж нийлүүлнэ.
Мөн Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгээс гал түймэртэй тэмцэж буй алба хаагчид болон иргэдийг түлэгдэж угаартах ,бэртэж гэмтэх эрсдлээс сэргийлэх, эрүүл мэндийн яаралтай тусламж үзүүлэх үүднээс Эмнэлгийн таван шуурхай бүлэг газар дээр нь томилон ажиллуулахаар илгээжээ.
Салбарын 30 мянган ажилтан албан хаагч эх орноо гал түймрийн аюулаас аврах үйлсэд зориулж бүтэн нэг өдрийн цалингаа хандивласан зэрэг олон ажлын зохион байгуулж байгаа юм.
ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт нийт нутгаар зуншлага гандуу болж, хуурайшилтын зэрэг нэмэгдэж байгаатай холбогдуулан гал түймрийн болзошгүй эрсдлээс сэргийлэх үүднээс улсын хэмжээнд цагдаа болон байгаль орчны байцаагчдын хамтарсан байнгын хөдөлгөөнт эргүүл ажиллуулах, хилийн зурваст зорчих, аялал жуулчлал хийхийг түр хугацаанд хязгаарлах, түймэр тавьсан этгээдүүдийг олж илрүүлэн хуулийн дагуу хатуу хариуцлага хүлээлгэх ажилд онцгой анхаарал хандуулахыг холбогдох албаны хүмүүст үүрэг болгожээ.