Наадмаас хойш үргэлжлэн асаж буй түймрийг унтраахаар ажиллаж буй онцгой байдлын алба хаагчдад иргэд сайн дураар тусалсаар байгаа билээ.
Иргэд мөнгөн тусламж үзүүлэхээс гадна хоол хүнс, уух уснаас эхлээд багаж хэрэгслээр дэмжлэг үзүүлж байна.
Төв аймгийн Батсүмбэр суманд гарсан гал түймрийг унтраахаар ажиллаж буй онцгой байдлын алба хаагчад иргэд дээрх тусламжийг үзүүлэхээс гадна хоолыг нь ч хийж өгч байхдаа бид таарсан юм.
Манай улсад 22 түймэр зэрэг асаж байгаа бөгөөд эдгээрээс 14 нь наадмаас хойш үргэлжилж байгаа юм. Жилд дунджаар 200-210 ой хээрийн түймэр гардаг бол энэ жил илүү олон түймэр гарч байгааг Онцгой байдлын албанаас мэдээлж байна.