Р.Эрдоган улс орноо хамгаалагчдад хандан үг хэлжээ

МОНЦАМЭ

2017-07-17 10:20 GMT+8

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган төрийн эргэлт хийх гэсэн оролдлогоос хойш нэг жил өнгөрч байгаатай холбогдуулан Истанбул хотын олон арван мянган иргэдэд хандан үг хэлжээ.
 
Тэрбээр хэлэхдээ “тэр шөнө хүмүүс гартаа буу барилгүйгээр төрийн далбаагаа намируулан, итгэл үнэмшлээ тээж байсныг нь онцлон дурдах хэрэгтэй” гэж хэлээд төрийн эргэлт хийх гэсэн оролдлогод оролцсон хүмүүст цаазаар авах ял оноохыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Эрдоганы бодлоор "тэд Гуантанамо шоронд хоригдогсдынхтой адил хувцас өмсөх ёстой" ажээ.
 
Өнгөрсөн оны 7 дугаар сарын 15-нд болсон төрийн эргэлт хийх оролдлогын үеэр 250 хүн амиа алдаж, 2 196 хүн шархадсан билээ.  
 
Уг үйл явдлын дараа Туркийн засгийн газар 150 мянга гаруй төрийн албаны ажилтныг ажлаас халсан юм.
Хүмүүсийг бөөнөөр нь ажлаас нь халж, 50 мянга гаруй хүнийг баривчилсан явдал нь өөр үзэл бодолтой хүмүүсийг цэвэрлэн зайлуулж буйн нэг хэлбэр гэж шүүмжлэгчид үзэж байна.

Ерөнхийлөгч Эрдоган Босфорын хоолойн гүүрэн дээр цугларсан олон арван мянган туркчүүдэд хандан хэлэхдээ "эх орноо хамгаалсан" бүх хүмүүст талархал илэрхийлээд "250 хүнээ алдсан ч гэсэн та бүхэн өөрсдийнхөө ирээдүйг авч үлдэж чадсан шүү” гэжээ.

Х.Сарнай

GoGo Facebook Хуудас
 
 
ОБЕГ-т гал унтраах зориулалтын нисдэг тэрэг байдаггүй. Хамгийн багадаа 5 сая ам.долларын үнэтэй нисдэг тэрэг худалдан авахаа ОБЕГ хойшлуулжээ. Таны бодлоор тус газар гал унтраах нисдэг тэргийг нэн яаралтай худалдан авах ёстой юу?
Нийт 98 санал өгсөн байна.

Дээшээ