Баяр наадмын үеэр нийслэлд усанд осолдсон тохиолдолд гараагүй болохыг нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Нийслэлийн Онцгой байдлын газраас Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу завьт эргүүлээр долоодугаар сарын 6-16-ны өдрүүдэд эргүүл хийжээ.
Энэ үеэр нийслэлийн Аврах анги-105-ын давхардсан тоогоор 156 албан хаагч 58 нэгж техник хэрэгсэлтэй, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 6 албан хаагч нэг автомашин, нэг завьтайгаар, Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн долоон албан хаагч нэг автомашин, нэг завьтайгаар иргэдийг голын усанд осолдохоос урьдчилан сэргийлж ажиллажээ.
Эргүүлийн хугацаанд Туул гол дагуу Гачуурт тосгоноос-Зайсангийн гүүр-Яармагийн гүүр-Нисэх маршрутаар завьт эргүүлийг ажиллуулж 6316 иргэнд сэрэмжлүүлэг яриа хийж, иргэдэд зориулсан аюулт үзэгдэл ослоос урьдчилан сэргийлэх гарын авлага 285ш тарааж, хориглосон бүсэд байрласан 1611 автомашиныг гаргасны үр дүнд голын усанд осолдсон тохиолдол гараагүй байна.