Канадын Бритиш Коламбия мужид олон тооны ой хээрийн түймэр гарсны улмаас тус бүс нутагт оршин суугаа 37 мянган иргэнийг нүүлгэн шилжүүлжээ.
Одоогийн байдлаар тус мужид нийтдээ 162 түймрийн голомт 131 мянган га талбайг хамарч байгаагаас Эшкрофт тосгоны ойролцоох түймэр дангаараа 42 300 га талбайг хамарсан байна.
Ой хээрийн түймрийг унтраахаар 3000 гаруй аврагч ажиллаж байгаа ба агаарын 203 техникийг ашиглаж байгаа аж. Цаг уурчдын мэдээлж байгаагаар хүчтэй салхи түймэр газар авахад нөлөөлж байгаа гэнэ.
Түймэр унтраах ажиллагаанд Бритиш Коламбия мужийн удирдлагууд ойролцоогоор 80 сая гаруй ам. доллар зарцуулаад байгаа аж.
Түүнчлэн АНУ-ын Калифорни мужид гарсан ой хээрийн түймэр хурдацтайгаар тархаж, нэг хоногийн дотор дөрөв дахин том талбайг хамарсан байна.
Лос Анжелес Таймс сонинд бичсэнээр “Лос Падрес” үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 7 мянган га талбай түймэрт автжээ.
Түймрийн голомтод 1600 гаруй гал сөнөөгчид ажиллаж байгаа ба халуун, хуурай цаг агаартай байгаа нь гал сөнөөгчдөд галыг унтраахад хүндрэл учруулж байгаа аж.
Калифорни мужид гарсан ой хээрийн түймрийн улмаас 8 мянга орчим иргэдийг нүүлгэн шилжүүлсэн байна.
Эх сурвалж: Reuters