Телевизорын салбарт тэргүүлэгчдийн нэг Samsung компани кино театрт зориулсан 406 инч буюу нэг өнцгөөс нь нөгөө өнцөг хүртэл 10,3 метр үргэлжлэх аварга том LED телевизор танилцууллаа.
Энэ телевизор бүтэн 4К нягттайгаар дүрс ялгаруулж чадах бөгөөд уламжлалт проекторын технологиос 10 дахин тод дүрсэлж чадах аж. Жишээлбэл уламжлалт проекторын технологи бүдэг бөгөөд гурван хэмжээст нүдний шил мөн бууралттай байдаг болохоор энэ дэлгэц илүү тод гурван хэмжээст дүрслэл харуулж чадна гэсэн үг.
Анх өнгөрсөн гуравдугаар сард олон нийтэд дэлгэж байсан энэхүү телевизор Солонгосын Лотте кино театрт суурилж байгаа бөгөөд дэлхийн анхны кино театрын LED телевизор болжээ.
Кино театруудын дундаж дэлгэцийн хэмжээ 600 инч буюу 15.2 метр байдаг хэдий ч жижиг танхимд бол энэ телевизор хангалттай. Түүнчлэн Samsung компани ийм тод дэлгэц дээр ямар нэгэн үйл ажиллагааны үеэр бичлэг үзүүлэх, спортын тэмцээн, видео тоглоом үзэхэд тохиромжтой гэжээ.
Харин киноны хувьд дэлгүүрийн лангуун дээрх аварга дэлгэц үзэж байгаагаас өөрцгүй санагдаж болох юм. Үнийн хувьд компани албан ёсоор зарлаагүй байгаа бөгөөд 2017 оны CES үзэсгэлэнд танилцуулсан 88 инчийн Samsung Q9 телевизорын үнэ 30 мянган ам. доллар гэхээр энэ телевизор ямар үнэтэй байх нь бараг ойлгомжтой.