Ам.доллар эргээд өсч, 2420 төгрөгт хүрэв

Б.Чимэг GoGo.mn

2017-07-17 12:15 GMT+8

Наадмын өмнө 2300 руу уруудсан ам.долларын ханш 2400-г даван, тавдугаар сарын үнэд эргэн очлоо. Өнөөдөр банкууд нэг ам.долларыг 2414 төгрөгөөр худалдан авч байгаа бол валют солих цэгүүд 2420 төгрөгөөр иргэдэд худалдаалж байна.  

Ам.долларын ханш алгуур өссөн тул Төв банк өчигдөр үнэт цаас гаргав. Нэг долоо хоногийн хугацаатай, 604 тэрбум төгрөгийн үнэт цаасыг банкуудад худалдлаа. Ийм  хэмжээний мөнгийг Төв банк татан төвлөрүүлснээр төгрөгийг ам.доллар болгон шилжүүлэх үйл явцаас урьдчилан сэргийлэх зорилготой юм. 

Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь санал хураалтаас хойшхи ам.долларын үнэ

GoGo Facebook Хуудас
 
 
Утаанаас салахын тулд ямар арга хэмжээ авах нь хамгийн зүйтэй вэ?
Нийт 140 санал өгсөн байна.

Дээшээ